Тус сан Монголд үйл ажиллагаагаа эхлүүлсэн үеэс германы хуульч, судлаачдыг Монголд тогтмол урьж монголын хуульч, судлаачидтай харилцан мэдлэг, туршлага солилцох гүүр болсоор ирсэн. Тус улсын Бавари муж улсын хуульч мэргэжилтнүүдийн нэг төлөөлөл болох Аугсбургийн их сургуулийн Эрүү, эрүүгийн процесс, эдийн засгийн эрүүгийн эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Петер Казиске сангийн урилгаар олон жилийн турш Монголд ажиллаж эрүүгийн эрх зүйчдийг давтан сургах, эрүүгийн хууль тогтоомжийг сайжруулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн.
Дэлгэрэнгүйг унших