Print logo

Ашиглалтын ерөнхий нөхцөл

ХЗС-ийн Онлайн саналыг ашиглах нөхцөл

1. Ашиглах нөхцөл

Ханнс Зайделын Сан (үйлчилгээ үзүүлэгч) нь дараах ашиглах зааврыг үндэслэн www.dss.de домэйн хаягаар санал болгож буй контентуудаар Таныг хангана. Хэрэв Та энэхүү веб хуудсыг ашиглах гэж буй бол үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу. Та үйлчилгээний ерөнхий нөхцлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд энэхүү веб хуудсыг ашиглах боломжгүй.

2. Онлайн саналын агуулга

Онлайнаар санал болгож буй хуудас бүрийг сайтар хянаж, шалгасан болно. Гэсэн хэдий ч, үйлчилгээ үзүүлэгч нь өгсөн мэдээллийн сэдэвчилсэн байдал, үнэн зөв байдал, бүрэн бүтэн байдал, чанарын талаар хариуцлага хүлээхгүй. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчдэд хайхрамжгүй зүй бус хандсаныг нотолсон баримтаас бусад бүх тохиолдолд буюу буруу болон алдаатай, дутуу мэдээлэл өгөгдснөөс үүссэн материаллаг болон материаллаг бус хохирол зэрэгт хуулийн хариуцлага хүлээхгүй болно. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчлүүлэгчдэд урьдчилан мэдэгдэлгүйгээр хуудсын зарим нэг хэсэг болон бүх санал болгосон мэдээллээ өөрчилөх, засварлах, устгах, хэвлэн нийтлэхийг бүр мөсөн зогсоох эрхтэй.

3. Үүрэг Хариуцлага

Үйлчилгээ үзүүлэгч нь өөрийн хариуцах хүрээнээс гадуур цахим хуудасруу шууд болон шууд бус холболтыг санал болгосон бол зөвхөн тухайн интернет хуудасны агуулгыг мэдсэн, мөн техникийн хувьд боломжтой бөгөөд хууль зөрчсөн агуулгыг хязгаарлаж чадах байсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээнэ. Холбоосыг татах тухайн үед уг холбоост ямар нэгэн хууль бус мэдээлэл агуулагдаж байгаа нь танигдахгүй байсан гэдгийг Үйлчилгээ үзүүлэгч нь тодорхой мэдэгдэнэ. Одоо болон ирээдүйд холбогдох загвар, холбоосын агуулга болон гарал үүсэлд Үйлчилгээ үзүүлэгч нь ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Тиймээс холбогдсон бүх хуудсын доторх агуулга болон холбогдсны дараа өөрчлөгдөх зэрэгт хамааралгүй болно. Энэ тодорхойлолт нь өөрийн интернет хуудас доторх бүх холбоос болон лавлагаануудад хамаарна. Хууль бус, буруу буюу дутуу агуулга, ялангуяа мэдээллийг ашиглах буюу ашиглахаас бусдаар учирсан хохирол нь тухайн холбогдсон веб хуудас эрхлэгчийн үүрэх хариуцлага бөгөөд Үйлчилгээ үзүүлэгч нь үүнд хамааралгүй юм.

4. Зохиогчийн эрх болон худалдааны тэмдэгийн хууль

Үйлчилгээ үзүүлэгч нь бүх нийтлэлүүдэд зохиогчийн эрх байгаа эсэхийг харгалзан үзэхийг хичээдэг. Гэсэн хэдий ч зохиогчийн эрхийг зөрчсөн үйлдэл гарсан тохиолдолд Үйлчилгээ үзүүлэгч нь мэдэгдэл хийсний дараа тухайн мэдээллийг өөрийн нийтлэлээс устгах буюу зохиогчийн эрхээр хамгаалагдсан болох талаар сануулах болно.

Интернэт дэх санал болгож буй бүх брэнд, худалдааны тэмдэг нь зохих гуравдагч этгээдээр хамгаалагдсан байх ба тэдгээр нь өөрийн бүртгэлтэй эздийн өмчийн эрх болон холбогдох барааны тэмдгийн хуулийн заалтуудыг бүрэн дагаж мөрдөнө. Барааны тэмдэг нь гуравдагч этгээдийн эрхээр хамгаалагдаагүй байсан гэсэн нэрийдлээр хязгаарлагдах боломжгүй. Зөвхөн веб хуудас дээрх өөрийн агуулгуудын зохиогчын эрх нь Үйлчилгээ үзүүлэгчид ганцаараа хамаарна. Бусад электрон болон хэвлэл нийтлэл, график, дуу авиа, текстийг үйлчилгээ үзүүлэгчийн зөвшөөрөлгүйгээр хувилах ашиглахыг хориглоно.