1993 оноос хойш Монгол дахь Ханнс-Зайделийн сангийн (ХСС) төлөөлөл ойролцоогоор 136 албан айлчлалуудыг зохион байгуулсан. Эдгээр нь Монгол, Германы эрх зүйн эрдэмтэн, хуульч, улс төрчдийн хоорондын харилцааг бэхжүүлж, Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийг дэмждэг юм.
2001 оноос ХСС, насанд хүрээгүй хүүхдийн хорих 411 дүгээр ангитай хамтран "Насанд хүрээгүй хүүхдэд эрх зүйн суурь мэдлэгийг заах нь", "Гар урлалын мэргэжил олгох сургалт" сургалтыг зохион байгуулж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд 170 гаруй өсвөр насныхан гар урлалын сургалтанд хамрагдаж, 600 гаруй залуучууд хууль эрх зүйн асуудлаар сургалтанд хамрагдсан.
Монгол дахь ХСС нь Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургуулийн сургалтын хөтөлбөрийг боловсруулахад зөвлөгөө өгч, эрх зүйн санал (Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн тухай хууль, Захиргааны хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль) боловсруулахад холбогдох байгууллага, хувь хүмүүст туслалцаа үзүүлдэг.
1998 оноос хойш тус сан санхүүгийн хувьд дэмжиж, нийт 78 ном, сурах бичиг, баримт бичиг, сэтгүүл, эрдэм шинжилгээний өгүүлэл, бюллетень болон брошурууд хэвлүүлжээ.
1995 оноос хойш ХСС-гийнхан Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Сургууль, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яам, Удирдлагын Академи, Ерөнхий Прокурорын газар, хууль сахиулах байгууллага, Оюуны өмчийн газар, Монголын Хуульчдын Холбоо, Улсын Дээд Шүүх, УИХ-ын Тамгын Газар, Үндсэн хуулийн цэц, УИХ-ын архив, Сэлэнгэ аймгийн шүүх, цагдан хорих 411 дүгээр ангид 28 удаа техникийн туслалцаа үзүүлсэн. Нийт 120 гаруй техник хэрэгсэл, оффисын тоног төхөөрөмж, тавилга, программ хангамжид техникийн туслалцаа үзүүлсэн байна.
2010 онд ХСС нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцэд "Албан захидал харилцааны удирдлага, өргөдлийг бүртгэх, хянах, архивлах, мэдээлэл хайх" програм хангамжаар дэмжсэн.
Ханнс-Зайдел сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар нь Монгол Улсын эрх зүйн шинэчлэлийг дэмжих, хуульчдын боловсролыг дээшлүүлэх зорилгоор 1993 оноос хойш нийт 36 симпозиум, 80 гаруй семинар зохион байгуулжээ.
1993 оноос хойш ХСС нь хоёр улсын хоорондын харилцаа холбоог дэмжих, Герман хэл суралцагчдыг урамшуулах зорилготой нийт 24 хөгжим, уран зураг, бичгийн тэмцээн зохион байгуулжээ.
1997 оноос хойш ХСС нь эрх зүйн боловсролын академи радио, телевизийн янз бүрийн сувгуудтай хамтран иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор дүрд тоглох, хууль зүйн зөвлөгөө өгөх, хэлэлцүүлэг хийх зэргээр олон өвөрмөц хөтөлбөр, цуврал нэвтрүүлэг хийж байдаг юм. Нэмж дурдахад хууль эрх зүйн сэдвээр олон тооны богино хэмжээний видео клип тогтмол нийтэлдэг.
Нийт одоогийн байдлаар 23 хүн ХБНГУ-д хууль зүйн чиглэлээр сургалт ба эрдэм шинжилгээний сургалт явуулсан буюу Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгээр магистр, докторын хөтөлбөрүүдэд сурсан юм.
2015 онд Тэргүүн Проф. У. Меннлийн айлчлалын үеэр Монгол Улсын Засгийн газар, ХСС-гийн хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн үргэлжлэл болж гарын үсэг зурсан.