Print logo
Konferenzzentrum München der Hanns-Seidel-Stiftung

HSS

Бидний тухай - Ханнс Зайделийн сангийн эрхэм зорилго

“Ардчилал, энхтайван, хөгжлийн төлөө” – гэсэн уриагаар Ханнс Зайделийн сан өөрийн үйл ажиллагаа, эрхэм зорилгоо тодорхойлсон. Энэхүү уриа нь тус сангаас дотооддоо, тэр дундаа Бавари муж улсад болон гадаад улс орнуудад хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд нэгэн адил хамаардаг.

Ардчиллын талаарх ойлголтыг хүмүүст үеэс үед шинээр суулгаж өгөх шаардлагатай.  Ялангуяа залууст улс төрийн харилцааны уялдаа холбоог ойлгуулах нь чухал. Ингэснээр улс төрийн амьдралд оролцож, хариуцлага хүлээх сэдэл тэдэнд бий болно. Товчхондоо, ардчилалд улс төрийн боловсрол хэрэгтэй.