Print logo

Хувийн мэдээллийн талаарх Баримтлал

Эдгээр хуудсан дээрх бүх агуулгууд нь өөрөөр заагаагүй бол Ханнс Зайдел Сангийн оюуны өмч юм. Эдгээр хуудсууд дахь гэрэл зураг, видео, аудио материалууд нь тус бүрийн зохиогчийн эрхээр хамгаалагдсан болно. Автомат дүрс тоглуулалт, электрон мэдээллийг хадгалах, болон бусад бүх агуулгыг өөр гадны веб хуудсуудад тавихыг хориглоно.

Таныг манай веб хуудсанд зочилж, манай байгууллага, бүтээгдэхүүн болон манай веб хуудсыг сонирхсонд гүнээ талархал илэрхийлье. Манай вэб хуудсыг ашиглаж буй Таны хувийн мэдээллийн нууцлалыг хамгаалах нь бидний хамгийн чухал зүйл билээ. Тиймээс бид хувийн мэдээлэл, өгөгдлийн аюулгүй байдлыг хамгаалах тухай холбогдох хууль тогтоомжийн дагуу ажилладаг. Дараахь мэдээллүүдээс Та өгөгдөл хамгаалах мэдэгдэлд аль веб хуудсууд хамаарах, ямар мэдээллийг бид цуглуулан, боловсруулж, ашигладаг талаар мөн Та ямар эрхтэй гэх мэт болон бусад дэлгэрэнгүй мэдээллийг авах болно.

Хамрах хүрээ

Энэхүү хувийн мэдээллийн талаарх баримтлал нь Ханнс Зайдел Сангийн албан ёсны веб хуудас болох Ханнс Зайдел Сангийн Веб Хуудасыг ашиглах хүрээнд хамаарна.

Энэхүү баримтлал нь уг веб хуудсаар холбогдсон бусад интернэт үйлчилгээ үзүүлэгчдийн веб хуудсанд хамаарахгүй бөгөөд зөвхөн Ханнс Зайдел Сангийн веб хуудсуудад хамаарна.

Хувийн мэдээлэл

Хувийн мэдээлэл гэдэг нь тодорхой эсвэл тодорхойлогдох боломжтой бодьт хүмүүсийн хувийн мэдээлэл юм. Жишээ нь: Таны нэр, хаяг, дансны дугаар, иргэний үнэмлэхний дугаар, утасны дугаар, машины лицензийн дугаар, и-мэйл хаяг, эсвэл IP дугаар гэх зэрэг мэдээллүүд юм. Харин хувийн бус мэдээлэлд гэдэгт тухайн өгөдлөөр Таныг тодорхойлох боломжгүй мэдээллийг хэлнэ. Үүнд та ямар хүйсийн хүн болох, ямар хөтөч програм ашиглаж байгаа, эсвэл аль хувилбарыг ашиглаж буй гэх мэт ерөнхий мэдээлэл орно.

Хувийн мэдээллийг ашиглах, хэрэглэх тухай

Таны сайн дурын үндсэн дээр бидэнд өгсөн эсвэл хуулийн дагуу зөвшөөрсөн эсвэл Та ашиглахыг зөвшөөрч хүссэн тохиолдолд л бид Таны хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах дараагийн алхамуудаа хийнэ.

Хувийн мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах зорилго

Бид Таны сайн дурын үндсэн дээр бидэнд өгсөн мэдээллийг зөвхөн Танд хуваалцсан эсвэл тохиролцсон зорилгын дагуу ашиглана.

Зар сурталчилгаа эсвэл зах зээлийн судалгааны зорилгоор хувийн мэдээллийг ашиглах тухай

 Харилцагчтай харилцах харилцааг хадгалахын тулд бид зар сурталчилгаа, зах зээлийн судалгаа болон бусад зорилгоор Таны хувийн мэдээллийг ашиглахад сонирхолтой байдаг. Мэдээж хэрэг бид Таньд урьдчилан мэдэгдэх бөгөөд Таниас тодорхой хариу хүсэх болно.

Гуравдагч этгээдэд хувийн мэдээллийг түгээх, борлуулах, дамжуулах тухай

Таны хувийн мэдээллийг гуравдагч этгээдэд шилжүүлэх, борлуулах болон түгээх нь харилцан тохиролцсон буюу тохиролцсон зорилгоо биелүүлэхэд шаардагдахаас бусад тохиолдолд, хэрэв та үүнийг зөвшөөрсөн гэж үзснээс бусад ямар ч тохиолдолд цааш дамжуулагдахгүй болно.

Зөвшөөрлийг хүчингүй болгох тухай

Та харилцан тохиролцсны үндсэн өгсөн хувийн мэдээллийг ашиглах талаар ирээдүйд хэдийд ч ахин ярилцах боломжтой. Энэ тохиолдолд Та доорх цонхонд хандана уу.

Хувийн мэдээллийг автоматаар цуглуулах, боловсруулах, ашиглах тухай

Та манай веб хуудасруу нэвтрэх үед хувийн мэдээлэлд ашиглах боломжгүй ерөнхий мэдээллийг ч автоматаар (бүртгүүлэх замаар биш байсан ч) цуглуулагдаг. Тохируулга хийгдсэн веб сервер нь ерөнхий дараах мэдээллийг хадгална.

 

  • Бидний санал болгосны дагуу Таны үзсэн веб хуудас

  • Татаж авсан мэдээллүүд

  • Веб хуудас, түүний санал болгосон холбоосоор дамжуулан бидэнрүү холбогдсон веб хуудас

  • Холбогдсон огноо, цаг

  • Шаардлагатай нөхцөлд таны компьютерийн үйлдлийн систем болон хөтчийн хувилбар

Бид энэхүү мэдээллийн нэрийг нууцалж, веб хуудсын агуулга, функцийг сайжруулахын тулд ашигладаг болно.

Бид хувийн хэрэглээний профайл үүсгэдэггүй. Энэхүү өгөгдлийг өөр бусдаар цааш ашиглах буюу дамжуулахгүй болно.

Cookies (Күүки) ашиглалт

Ханнс Зайдел Сангийн веб хуудсанд Күүки хэмээх  Таны комьпютерийн хатуу дискэнд техникийн хяналтын мэдээллийг хадгалдаг файлыг ашигладаг. Энэхүү мэдээлэлд хүний хувийн мэдээллийг орохгүй.

Күүкийг байрлуулахаас урьдчилан сэргийлэх боломжтой ба Күүки нь зөвхөн хувийн өгөгдөл хадгалсан үед л өгөгдөл хамгаалахад хамаатай хэдий ч цөөн хэдэн Интернетийн хэрэглэгчид эдгээр жижиг мэдээллийн тал дээр эргэлзээтэй ханддаг. Тиймээс бид Таныг өөрийн компьютер дээр Кууки татагдахаас сэргийлэх мөн Күүки контентын агуулгын талаар судлах боломжтой гэдгийг онцлон хэлмээр байна. Одоо ашиглагдаж буй хөтөч бүр хэрэглэгчдийг янз бүрийн функцээр хангадаг бөгөөд Та ч бас хөтөчийнхөө тусламжтайгаар илүү их мэдээлэл олох боломжтой. Жишээ нь Та өөрийн интернэт хөтөч дээр Күүки хадгалагдахаас өмнө бүх Куукийг автоматаар хаах эсвэл Таныг сэрэмжлүүлж байх тохиргоог хийхэд л хангалттай. Гэсэн хэдий ч, энэ нь Ханнс Зайдел Сангийн веб хуудсуудад болон бусад үйлчилгээ үзүүлэгчдийн веб хуудсуудыг ашиглахад функционал хязгаарлалтыг бий болгож болохыг бид Танд сануулж байна.

 Google Analytics ашиглах нь

Энэхүү веб хуудас нь Гүүгл ХХК-ны бүтээгдэхүүн болох Google Analytics хэмээх веб анализ хийх програмыг ашигладаг. Гүүгл анализ нь Күүкигээр дамжин таны компьютер дээр хадгалагдаж байгаа текст файлуудад хүрч таны веб хуудсын ашиглалтанд дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Күүкигээр дамжин Таны манай веб хуудсын (таны IP хаягийг оролцуулаад) ашиглалтын тухай мэдээлэл АНУ дахь Гүүглийн сервер рүү шилжиж, тэнд хадгалагддаг.

Гүүгл нь үүнийг Таны веб хуудсын хэрэглээг үнэлэх, веб хуудас эрхлэгч операторуудын веб хуудасын үйл ажиллагааных нь тайлангуудыг эмхэтгэх, вэб хэрэглээ болон интернетийн хэрэглээтэй холбоотой бусад үйлчилгээг үзүүлэхэд ашиглах болно. Гүүгл нь энэ мэдээллийг хуулийн дагуу шаардлагатай тохиолдолд эсвэл Гүүглийн нэрийн өмнөөс энэ өгөгдлийг боловсруулах үүрэгтэй гуравдагч этгээдэд шилжүүлж болно. Ямар ч тохиолдолд Гүүгл таны мэдээлэл багтсан IP хаягийг бусад мэдээлэлтэй холбохгүй.

Та хөтчийнхөө програмыг зохих ёсоор тохируулан Күүкийг суулгахаас сэргийлэх боломжтой боловч энэ тохиолдолд Та веб хуудсын бүх функц, нөөц бололцоог бүрэн дүүрэн ашиглах боломжгүй болох болно гэдгийг Таньд ахин тодруулая.

Энэхүү веб хуудсыг ашигласнаар Та өөрийнхөө тухай мэдээллийг дээр өгүүлсний дагуу болон Гүүгл компани өмнө дурдсан шалтгаануудын үүднээс боловсруулахыг зөвшөөрч буй хэрэг юм.

Google Tag Manager

 ХЗС-ийн вэб хуудас нь Google Tag Manager ашигладаг. Энэ үйлчилгээ нь хэрэглэгчийн интерфэйсээр дамжуулан сайтуудын хаягуудыг удирдах боломжийг олгодог. Google Tool Manager нь зөвхөн Tag-г удирддаг. Энэ нь Күүкийг ашигладаггүй бөгөөд хувь хүний мэдээлэлд халддаггүй. Google Tool Manager нь өгөгдлийг цуглуулж болох өөр Tag-уудыг идэвхижүүлдэг. Үүнд ч мөн адил мэдээлэлүүдрүү халдахгүй. Хэрэв домайн болон Күүки түвшинд идэвхигүйжүүлэлт хийсэн бол энэ нь бүх дагалдах Tag-уудад адилхан байх ба энэ нь Google Tag Manager-тэй хамт хэрэгжих болно.

Google Maps

Энэхүү ХЗС-ын веб хуудас нь газрын байршлыг харуулах болон хүрэх газарт хэрхэн очих маршрутыг тодорхойлох зорилгоор Google Map-г ашигладаг. АНУ-ын Калифорниа мужийн 94043 Маунтайн Вью хотын Ампитеатр Парквэй 1600-д орших Google ХХК нь Google Maps-ийг эзэмшдэг. Энэхүү вэб хуудсыг ашигласнаар Та Google, түүний төлөөлөгчдийн эсвэл гуравдагч этгээдийн оруулсан мэдээллийг автоматаар цуглуулах, боловсруулах, ашиглахыг зөвшөөрч байна хэмээн үзнэ. Google Maps-ийн үйлчилгээний нөхцлийн талаар Та Google Maps-ийн албан ёсны хуудас дээрх Үйлчилгээний нөхцөлөөс харж болно. Гүүглрүү мэдээлэлээ шилжүүлэх үйлдлээс татгалзах болон Google Maps үйлчилгээг идэвхигүй болгох хүсэлтэй байвал өөрийн браузер дээрх JavaScript-ийг идэвхигүй болгоно уу.

Ил тод байдал, сонгох боломж, өгөгдөл хамгаалах журам гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг Та Google.de -ийн Нууцлалын төвөөс авах боломжтой. Өгөгдөл цуглуулалт, хадгалалтын тухай аливаа асуудлыг хэдийд ч өөрчлөх боломжтой. Бүрэн IP хаягаар анализ хийдэг хэрэгслийг ашиглах эсэх тухай асуудлыг харгалзан уг веб хуудас нь Google Analytics-г "_anonymizeIp ()" өргөтгөлтэйгээр ашигладаг учраас IP хаягуудыг зөвхөн богинсгох буюу товчилж цааш ашиглах ба, хувь хүнрүү шууд холбогдохоос сэргийлдэг болохыг бид онцлон тэмдэглэж байна.

Хувийн нууцлал

ХЗС нь Таны хувийн мэдээллийг алдах, буруугаар ашиглахаас хамгаалах зорилгоор техникийн болон аюулгүй байдлыг хангах зохион байгуулалттай арга хэмжээ авдаг. Ингэснээр Таны өгөгдөл олон нийтэд ил тод бус аюулгүй орчинд хадгалагддаг. Зарим шаардлагатай тохиолдолд, Таны хувийн мэдээллийг Secure Socket Layer (SSL) буюу Аюулгүй холбогчын давхрага гэх технологиор дамжуулан шифрлэх болно. Энэ нь Таны компьютер болон Ханнс Зайдел сангийн серверийн хооронд хүлээн зөвшөөрөгдсөн шифрлэх үйлдэл хийгдэх бөгөөд энэ нь хоёр талд хоёулангийнх нь тухайн ашиглаж буй бүх хувилбарт тохироно. Хэрэв Таны хөтөч SSL-г дэмждэг бол хувийн өгөгдөл дамжуулалт нь энэ функцээр хамгаалагдах болно. Энэ тохиолдолд ихэнх хөтөч нь аюулгүй байдлын протокол хамгаалагдсан эсэхийг богино харилцах цонх эсвэл дүрсээр Танд харуулдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Та өөрийн браузерын дотор байрлах Туслах цэснээс авах боломжтой. Хэрэв Та Ханнс Зайдел Сантай цахим шуудангаар холбоо барих хүсэлтэй бол бид мэдээллийн нууцлалыг баталгаажуулахгүй гэдгийг онцолж байна. Учир нь Таны илгээсэн цахим шуудан нь ил захидал хэлбэрээр гуравдагч этгээдэд харагдана. Тиймээс хувийн нууцлалтай холбоотой мэдээллийг шуудангаар илгээхийг Танд санал болгож байна

Таны эрх

Таны илгээсэн ямар мэдээлэл бидэнд хадгалагдаж байгаа талаар харахыг хүссэн хүсэлтийн дагуу бид Таньтай дуртайяа хуваалцах болно. Доорх холбоосоор бидэнтэй холбоо барина уу.

Хувийн мэдээллийг засварлах, устгах

Хэрэв Та хувийн мэдээллээ өөрчлүүлэх эсвэл устгуулахыг хүсвэл доорх хэсэгрүү орно уу. Зарчмын хувьд Таны авахыг хүссэн мэдээлэлд зориулагдан хадгалагдсан байсан мэдээлэл Таныг хүссэн үйлдлээ хийж дууссаны дараа устгагддаг.

Гэсэн хэдий ч зарим тохиолдолд Таны мэдээлэл Бүртгэл хадгалалтын тухай хуулийн зарим шаардлагуудын улмаас устгагдах боломжгүй байж болно. Энэ тохиолдолд Та өөрийн мэдээллээ хаах боломжтой.   

Хувийн мэдээллийг өөрчлөх

Интернетийн технологийн хурдтай хөгжил болон мэдээлэл хамгаалалын тухай хууль, эрх зүйн байдлын өөрчлөлтөөс шалтгаалж бид мэдээлэл хамгаалах бодлогоо үе үе шинэчилэх шаардлагатай болдог.

ХЗС-ийн тусламж

Хэрэв Та нэвтрэх эрхээ идэвхжүүлэх, хувийн мэдээллээ өөрчлөхтэй холбоотой асуулт болон манай веб хуудсын нууцлалын бодлогын тухай асуулт байвал  манай өгөгдөл хамгаалах ажилтантай холбогдоно уу.