Print logo

juistjust; CC0 Creative Commons; pixabay

Монгол дахь төсөл

Ханнс-Зайделийн сангийн Монгол Улсад хэрэгжүүлж буй төслийн гол зорилго нь эрх зүйт төрийн зарчмыг төрийн болон нийгмийн салбарт дэмжих явдал юм. Энэ зорилгын хүрээнд захиргааны хэргийн шүүхийн оновчтой тогтолцоог бий болгох, гол хуулиудын төслийг боловсруулахад зөвлөгөө өгөх, хууль хэрэгжүүлэх болон хэрэглэх ажиллагааг дэмжих, эрх зүйч боловсон хүчнийг бэлтгэх сургалтыг боловсронгуй болгох зэрэг чиглэлд үйл ажиллагаа явуулж байна. Түүнчлэн эрх зүйн мэдлэгийг орон даяар системтэйгээр дэлгэрүүлэх, шүүх эрх мэдлийн шинэтгэлийг дэмжих чиглэлд идэвхтэй ажиллаж ирсэн. Олон улсын чанартай арга хэмжээ зохион байгуулах, зөвлөгөө өгөх, сургалт явуулахын зэрэгцээ Ханнс-Зайделийн сангаас үүсгэн байгуулсан “Эрх зүйн боловсрол” академи нь жилийн турш хуульч, төрийн албан хаагчдад зориулсан мэргэжил дээшлүүлэх сургалт, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох чиглэлээр олон нийтийн ажил зохион байгуулдаг.

PIRO4D; CC0 Creative Commons; Pixabay

Монгол дахь үйл ажиллагаа

Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар нь 1994 оноос өнөөдрийг хүртэл нийт 120 орчим ажлын айлчлал зохион байгуулсан. Эдгээр айлчлалын үр дүнд монгол, германы эрдэмтэн судлаачид, шүүгч, улс төрчдийн харилцаа идэвхжсэн ба энэ нь Монгол дахь эрх зүйн шинэчлэлд чухал хувь нэмэр оруулсан. дэлгэрэнгүй ...