Төв Азийн шувуудын нүүдлийн зам (CAF) нь дэлхий дээрх томоохон нүүдлийн замын нэгд тооцогдох бөгөөд талын бүргэд, хээрийн галуу зэрэг олон шувуудын зүйлд чухал ач холбогдолтой билээ. Нүүдлийн зам дээрх алдартай шувуудын нэг болох хээрийн галуу нь Төв Азийн газар нутагт өндөглөж, Хятадын өмнөд нутаг болон Энэтхэгт өвөлждөг байна. Гэвч уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр бий болж буй намгархаг нутгийн хорогдол, цөлжилт нь хээрийн галууд томоохон сорилт бэрхшээл болдог байна. Сүүлийн хорин жилийн хугацаанд гэхэд түүний тоо толгой цөөрч, тоо толгойн хуваагдал үүсэх магадлал өндөр байна. Тиймээс Ханнс-Зайделийн сан Баруун Монголын бүс нутагт хэрэгжиж буй хээрийн галууны нүүдлийн замыг мөшгөх судалгаа шинжилгээний ажил хийгээд Төв Азийн шувуудын нүүдлийн замд хамрах олон улс орны судлаачдын хамтын ажиллагаа, харилцан туршлага солилцох боломжийг дэмжиж ажиллаж байна.
Дэлгэрэнгүйг унших