Print logo

Тэтгэлэгийн Клуб

Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгийн алба 1982 оноос хойш олон улсад сурлагын амжилт, нийгмийн оролцоогоор шалгарсан залуучуудад ХБНГУ-д суралцахад дэмжлэг үзүүлэх зорилгоор тэтгэлэгт хөтөлбөрөө хэрэгжүүлж ирсэн. Тус хөтөлбөрийн зорилго  оюутнуудын хувийн карьер төдийгүй нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад оршино.

Хөтөлбөрийн хүрээнд 30-аад Монголчууд Магистр, докторын зэрэг хамгаалж, урт болгино хугацааны сургалт, судалгааны ажилд хамрагдсан байна. Ханнс-Зайделийн сангийн тэтгэлэгт хөтөлбөр нь залуучуудыг урт хугацаанд тогтвортой дэмжихийг эрмэлздэг билээ.  Тиймээс тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдагсдад олон улс дахь харилцаа холбоогоо тэлж, хамтран төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломж олгодог.

Сонирхлоороо нэгдсэн тэтгэлэг авагчдын клуб буюу Aliumni клубын удирдах зөвлөл гишүүдийн хамт өргөн цар хүрээнд төсөл, арга хэмжээг санаачлан, зохион байгуулдаг. Тухайлбал: Дугуй ширээний уулзалт, Мэргэжлийн өдөрлөг, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах,  хэлэлцүүлэг, судалгааны ажил хийх гэм мэт.

Түүнчлэн Ханнс-Зайделийн сан залуу Монгол судлаач, мэргэжилтнүүдийн судалгааны ажлын үр дүн, өгөөжийг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор үндэсний тэтгэлэгт хөтөлбөрөө 2023 оноос эхлэн хэрэгжүүлж байна.