“Эрх зүйн боловсрол” академи нь 2001 оны 01 дүгээр 19-ний өдөр үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага.
· Эрх зүйт төрийг бэхжүүлэх зорилгоор төрийн байгууллагын ажилтнууд, хуульчдад давтан сургалт явуулах
· Захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд иргэдээс тавьж буй хяналтыг дээшлүүлэх зорилгоор иргэдийн эрх зүйн мэдлэгт дэмжлэг үзүүлэх
· Нийтийн, эрүүгийн болон хувийн эрх зүй
· "Эрх зүйн боловсрол" академиас 2001-2017 онд Нийслэл, 21 аймагт зохион байгуулсан сургалтад нийт 18418 хүн хамрагдсанаас:
- Эрүүгийн болон захиргааны хэргийн шүүгчид, шүүхийн захиргааны ажилтан – 3584
- Төв, орон нутгийн захиргааны байгууллагын албан хаагч – 10058 байна
· Судалгаа:
- 2002-2004 онд орон даяар явуулсан “Монгол Улсын эрх зүйн шинэтгэлийг хүлээн зөвшөөрч буй байдал” социологийн судалгаа
- 2009-2010 онд Улсын Дээд шүүхийн судалгааны төвтэй хамтран орон даяар явуулсан “Монгол Улсын захиргааны хэргийн шүүхийн төлөвшил, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэгжилт” социологийн судалгаа
- 2017-2018 онд ХЗДХЯ-тай хамтран Захиргааны ерөнхий хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн судалгаа
· Сургалтын гарын авлага, хуулийн тайлбараас:
- 2003 он – “Захиргааны эрх зүй, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн ойлголтууд”
- 2004 он – “Монгол Улсын захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа (шүүгчид зориулсан гарын авлага)“
- 2009 он – Улсын Дээд шүүхтэй хамтран “Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн тайлбар”, 2 дахь хэвлэл – 2011 он
- 2010 он – Улсын Дээд шүүхтэй хамтран “Монгол Улсын Эрүүгийн хуулийн тайлбар”, 2 дахь хэвлэл 2013 онд
- 2013 он – “Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль (Хялбаршуулсан тайлбар)“
- 2017 он – “Монгол Улсын Захиргааны ерөнхий хуулийн тайлбар (судалгаа, хэрэглээний)”
· Тогтмол хэвлэл:
- 2003 оноос эхлэн "JusLine-Эрх зүйн мэдээлэл" хэвлэмэл хуудсаар дамжуулан Монгол Улсын хуулиудын хялбаршуулсан тайлбарыг нийтэд хүргэж байна.