Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Сургалтыг дүгнэх, уулзалт хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа

Сургалт дүгнэх, уулзалт хэлэлцүүлгийг Шүүхийн академи зохион байгуулсан бөгөөл Ханнс Зайделийн сан тус сургалт дүгнэх, уулзалт буюу хэлэлцүүлгийг дэмжин оролцлоо.

Шүүхийн академи нь Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагатай хамтран ажиллах гэрээний хүрээнд шүүгч нарт зориулсан оюуны өмчийн зайны сургалтыг 8 долоо хоногийн турш Шүүгчийн сургалтын цахим системээр дамжуулан амжилттай зохион байгуулсан бөгөөд уг сургалтын дүгнэх, уулзалт хэлэлцүүлгийг 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Улаанбаатар хотноо танхимаар зохион байгуулсан бөгөөд зайн сургалтад бүртгүүлсэн шүүгчид хамрагдсан юм.