Олон улсын хурал
Төв Азийн шувуудын нүүдлийн зам
Энэ хүрээнд олон улсын хамтын ажиллагааг сайжруулж, олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор Ханнс-Зайделийн сан Монгол улсын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Зэрлэг амьтан судлах, хамгаалах төвтэй (WSCC) хамтран 2024 оны 7 сарын 19 –ны өдөр “Төв Азийн нүүдлийн шувуудыг хууль бусаар барих, агнах, наймаалах, болон дэд бүтцийн хөгжилтэй холбоотой асуудлууд” сэдэвт олон улсын хурлыг цахим, танхим хослуулсан хэлбэрээр Улаанбаатар хотод зохион байгууллаа. Хурлыг нээж БОУАӨЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын газрын мэргэжилтэн Жудаагийн Мөнхдөш, Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын (HSF) тэргүүн ноён Felix Glenk, болон Зэрлэг амьтан судлах хамгаалах төвийн захирал Б.Нямбаяр мэндчилгээ дэвшүүлэв.
Тус хуралд Киргиз (БНКУ), Казахстан (БНКУ), Узбекистан, БНЭУ, БНХЯУ, Монгол улсын мэргэжилтнүүд, болон Зэрлэг амьтны нүүдлийн зүйлүүдийг хамгаалах олон улсын гэрээ конвенцийн төлөөлөл оролцож, турлага мэдлэгээ хуваалцан, судалгааны ажлаа танилцууллаа.