Семинар
Төв Азийг шинээр танихуй, “Орчин үеийн нүүдэлчид: Төв Ази, Монгол болон Буриад орон” семинар Франкфурт хотноо зохион байгуулагдлаа
Семинарын хүрээнд Узбекистан, Тажикистан, Казахстан, Монгол, Буриад болон Армен улсын түүхэн хөгжил, орчин үеийн нийгмийн өөрчлөлт, үндэсний онцлог, постсоциалист шилжилтийн асуудлуудыг танилцуулж, оролцогчид бүс нутгийн талаарх нийтлэг ойлголт, хэвшмэл төсөөллийг хамтдаа эргэцүүлэн хэлэлцэв.
Монгол Улсын тухай илтгэлийг Ханнс-Зайделийн сангийн тэтгэлэгт хөтөлбөрийн төгсөгчид болон оролцогчид танилцуулж, Монголын нүүдлийн соёл, нийгмийн өөрчлөлт, орчин үеийн хөгжлийн сорилтуудын талаар ярилцлаа.
Мөн арга хэмжээний үеэр оролцогчид Узбекистан улсын консулын газартай танилцаж, соёлын хөтөлбөр, кино үдэш, танин мэдэхүйн тоглоомын тэмцээн зэрэг интерактив үйл ажиллагаанд оролцов.
Энэхүү семинар нь бүс нутаг хоорондын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх, залуу судлаачид болон тэтгэлэгт оролцогчдын солилцоог дэмжих, Төв Азийн талаарх мэдлэгийг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.