Хуульчдын форум
“Залуу хуульчдын манлайллын форум–2026” амжилттай зохион байгуулагдлаа
Форум нь залуу хуульчдын манлайлал, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, хүний эрх, ардчилал, хууль дээдлэх ёсны талаарх мэдлэг, ойлголтыг гүнзгийрүүлэх, мөн харилцан туршлага солилцох боломжийг бүрдүүлэх зорилготой байв.
Арга хэмжээний үеэр олон улсын байгууллагуудын хуульчдын хөгжилд үзүүлж буй дэмжлэг, хамтын ажиллагааны боломжуудын талаар хэлэлцсэн бөгөөд Ханнс-Зайделийн сангийн төлөөлөл С. Амармэнд сангийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүд болон залуу хуульчдад зориулсан боломжууд, тэр дундаа тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийлээ.
Форумын хүрээнд зохион байгуулсан эсээ бичлэгийн уралдааны шилдэг оролцогчдыг шалгаруулж, эхний хоёр байрт шалгарсан залуу хуульчдад Олон улсын залуу хуульчдын холбоо (AIJA)-ны “AIJA Regional Meeting 2026” олон улсын хуралд оролцох тэтгэлэг, мөн Ханнс-Зайделийн сангийн нэг жилийн хугацаатай герман хэлний сургалтад үнэ төлбөргүй суралцах эрх олгов.
Харин гурав, дөрөвдүгээр байрт шалгарсан оролцогчдод мөнгөн шагнал, тав, зургаадугаар байрт шалгарсан оролцогчдод legadata.mn платформыг нэг жил болон зургаан сарын хугацаанд үнэ төлбөргүй ашиглах эрхийн бичгийг гардууллаа.
