Workshop
ХБНГУ-ын туршлагыг танилцуулах “Өсвөр насны хүүхдийн үйлдсэн хэрэгт прокурорын хяналтын онцлог” уулзалт боллоо.
Уулзалтанд Германы Пассау хотын Прокурорын газрын хүүхдийн прокурор Julia Schacherbauer оролцож, Герман улсын онцлог, туршлага, өсвөр насны хүүхдийн хэрэгт прокурорын хяналтын аргачлалыг танилцуулсан бөгөөд оролцогчид сонирхсон асуултаа тавьж, харилцан ярилцах боломж олгов.
Уулзалтын төгсгөлд нийт прокуроруудаас асуулт асууж, хэлэлцүүлэг өрнүүлэн туршлага солилцсон нь сургалт, судалгааны чухал ач холбогдолтой байв.