Print logo
Jump to main navigation Jump to content

Эрдэм шинжилгээний хурал
Эрдэм Шинжилгээний Бага Хурал Боллоо

2025 оны 12 дугаар сарын 11-нд “Монгол улсын эрх зүйн тогтолцооны төлөвшил ба хууль боловсруулах, хэрэгжилтийн үр нөлөөг дээшлүүлэх нь” эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулагдлаа.

Улс төр, хууль эрх зүйн салбарын байгууллага, эрдэм шинжилгээний салбарын байгууллага болон иргэний нийгмийн төлөөллүүд Монгол Улсын эрх зүйн тогтолцоонд тулгамдаж буй асуудлууд болон шинэчлэлийн боломжит чиглэлүүдийн талаар хэлэлцлээ.

Хурлыг Монгол Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Монгол Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр, мөн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нарын мэндчилгээгээр нээв.

Хурлыг Монгол Улсын Их Сургуулийн багш, Германы болон Европын эрх зүйн төвийн захирал доктор, дэд профессор Т.Золбоо удирдан явуулсан.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний бага хуралд дараах сэдэвт илтгэлийг тус тус танилцуулж  хэлэлцүүллээ. Үүнд:

  • Монгол Улсын Их Сургуулийн Эмерит профессор, академич С.Нарангэрэл “Үндэсний эрх зүйн тогтолцоог төгөлдөржүүлэх асуудал”
  • Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга Я.Жавхлан “Хууль боловсруулах, хэрэгжилтийг төгөлдөржүүлэх бодлого”
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Р.Онончимэг “Эрх зүйн хийдэл: Шийдвэрлэх арга зам”
  • Шүүхийн сургалт, судалгаа мэдээллийн академийн захирал доктор, дэд профессор Д.Эрдэнэчимэг “УДШ-ээс хууль тогтоомжийн төсөлд санал уламжлах ажиллагаанд тулгарч буй бэрхшээл”
  • Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч М.Мөнхбат “Хуулийн төсөл боловсруулах, хэрэгжилтийн үйл ажиллагаан дахь хуульчдын оролцоо”
  • Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн судалгааны хэлтсийн дарга Э.Дашзэгвэ “Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ хийхэд тулгарч буй асуудал, шийдэл”
  • МУИС-ийн ХЗС-ийн Нийтийн эрх зүйн тэнхимийн дэд профессор, Герман, Европын эрх зүйн төвийн ахлах судлаач доктор, дэд профессор Б.Батбаяр “Хуулийн зорилго ба Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоол
  • ХЭҮК-ын Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн реферант И.Мөнхбаяр “Хууль боловсруулах үйл ажиллагаан дахь хүний эрхийн үндэсний байгууллагын оролцоо”
  • Нээлттэй нийгэм форумын Засаглалын менежер Д.Эрдэнэчимэг “Хууль тогтоомжийн төсөл: Ил тод байдал ба олон нийтийн хэлэлцүүлэг” 

Энэхүү бага хурал нь мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн гэдгээрээ онцлог бөгөөд Монголын хууль эрх зүйн тогтолцоог цаашид хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахад чиглэх болно.