Бавари муж улсын Цагдаагийн давтан сургалтын хүрээлэн, Монгол Улсын Экологийн цагдаагийн албатай хамтран зохион байгуулж буй "Амьтдын төрөл зүйл ба байгаль орчныг хамгаалах эрх зүй" сэдэвт цогц сургалтын хүрээнд "Хууль бусаар ан агнах гэмт хэргийн ойлголт, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад анхаарах зарим асуудал" сэдвээр цахим сургалт 2025.9.24-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Сургалтын үеэр Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн чиглэлийн ахлах мөрдөгч, цагдаагийн хошууч Б.Буяннэмэх Монгол улсад гарч буй хууль бус ангийн гэмт хэрэг, түүний хууль эрх зүйн зохицуулалт, мөрдөн шалгах арга аргачлалыг танилцуулан оролцогчдод сургалт явуулав.