Шүүгчдийн сургалт
Өрсөлдөөний эрх зүй, картель болон зах зээлийн зохицуулалт
Сургалтыг Бавари муж улсын Мюнхен хотын шүүхийн ерөнхий шүүгч, доктор Михаэла Алтхаус удирдан явуулсан бөгөөд цахим хэлбэрээр Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 5 шүүгч хамрагдав.
Сургалтыг зах зээлийн өрсөлдөөн, өрсөлдөөнийг хязгаарлах, Картель буюу үгсэн хуйвалдах, зах зээлийг урвуугаар ашиглах зэрэг сэдвүүдийн хүрээнд явуулав.