Шинэ бүтээл
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаа: Америкийн Нэгдсэн Улс
Энэхүү бүтээл нь Америкийн Нэгдсэн Улсад захиргааны үйл ажиллагаанд тавих холбооны шүүхийн хяналт хэрхэн хэрэгждэг, нэхэмжлэл гаргах эрх болон түүнд тавигдах хязгаарлалт, мөн шүүхийн шийдвэрийн онцлог зэргийг судалсан зохиогчдийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн юм.
Уг бүтээлд 2004 онд Ханнс Зайделийн сан, Эрх зүйн боловсрол академитай хамтран эрхлэн гаргасан “Захиргааны хэргийн шүүх: Монгол дахь шинэтгэл, дэлхийн улсуудын жишиг” нэртэй нэг сэдэвт эмхэтгэлд багтсан, АНУ-ын Валпараисо их сургуулийн хуулийн профессор, доктор Пол Бритцкений бичсэн “Америкийн захиргааны хууль — Монголчуудын өмнө хорин асуудал дэвшүүлсэн” хэмээх өгүүллийг хавсралтаар дахин нийтэлжээ.
Зохиогчид уг өгүүллийг дахин нийтлэх зөвшөөрөл олгосонд талархаж, Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газар болон Монгол Улсад суугаа Төлөөлөгч ноён Феликс Гленкт чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Шинээр хэвлэгдсэн энэхүү бүтээлийг Ханнс Зайделийн сангийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын номын санд хүлээн авч, олон нийтэд судалгааны эх сурвалж болгон ашиглах боломжийг бүрдүүллээ.