Хэлэлцүүлэг
Шүүхэд итгэх итгэл, шүүгчийн хариуцлага
Уг арга хэмжээнд нийслэлийн бүх шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид, Улсын дээд шүүхийн зөвлөлийн гишүүд, шүүхийн зарим ажилтнууд оролцлоо.
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Дээд шүүхийн зөвлөлийн дэргэдэх Шүүгчийн ёс зүйн хорооны дарга Н.Ганбаатар “Шүүгчийн ёс зүйн асуудлаарх гомдол хянан шийдвэрлэх ажиллагааны өнөөгийн байдал“ сэдвээр, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Шүүгчийн ёс зүйн хорооны гишүүн Т.Мөнх-Эрдэнэ “Шүүгчийн ёс зүйн хорооны эрх зүйн байдал” сэдвээр тус тус лекц уншив. Шүүгчийн ёс зүйн хорооны гишүүн Л.Галбаатар “Шүүгчийн ёс зүйн талаарх олон улсын жишгийг хэрэглэх нь” сэдвээр лекц уншлаа.
Оролцогчид илтгэгчдээс дараах асуудлаар асуулт асуув.
- Шүүгчийн ёс зүйн хорооны улс төрийн байгууллагаас хараат бус байдлыг хангах, гишүүдийг сонгох, томилох;
- Шүүгчийн ёс зүйн ажиллагаан дахь мөрдөн байцаалт, шийдвэрийн чиг үүргийг салгаж, байнгын ажилтантай мөрдөн байцаах хороо, сайн дурын 11-15 хүний бүрэлдэхүүнтэй шийдвэр гаргах хороо байгуулах;
- Шүүгчийн ёс зүйн хорооны шийдвэрийн заавал биелэгдэх шинж чанар
Мөн шүүгчид хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлтийн төслүүдэд шүүмжлэлтэй хандаж байгаа талаар саналаа хэллээ.