Print logo
Jump to main navigation Jump to content

Мэтгэлцээн
Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар оюутнуудын мэтгэлцээн

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ” мэтгэлцээний тэмцээн 2022 оны 12 сарын 03-11-ны хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа.

“МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ БА ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТ” мэтгэлцээний тэмцээн 2022 оны 12 сарын 03-11-ны хүртэлх өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж дууслаа. Тэмцээнд нийт 45 баг бүртгүүлж үндэслэлээ ирүүлснээс 24 багийг эхний шатанд шалгаруулан бүтэн өдрийн сургалт зохион байгуулж, эхний шатны тоглолтыг 6 хэсэгт тойргын тоглолт байдлаар зохион байгуулж үүнээс 12 баг хагас финалд шалгарснаас дараах 6 баг финалын тоглолтонд оролцох эрхээ авсан билээ. Тус 6 багаас 3 шагналт байр шалгарсан бөгөөд үүнд:

  • Тэргүүн байр: Психе баг
  • Дэд байр: Aranya баг
  • Гутгаар байр: THERESA баг

"УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй" шийдлээр дугаар №1

"Улс төрийн намуудыг төрөөс санхүүжүүлэх хэрэгтэй" шийдлээр дугаар №2

"Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэцээс хүчингүй болгох нь үндэслэлгүй" шийдлээр дугаар №3

"Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй" шийдлээр дугаар №4

"Улсын Их Хурал хоёр танхимтай байх нь зүйтэй" шийдлээр дугаар №5

"Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоог Үндсэн хуульд заах нь зүйтэй" шийдлээр сүүлийн дугаар №6