Эрдэм шинжилгээний бага хурал
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааг боловсронгуй болгох нь
Улсын дээд шүүх, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн төлөөлөл болон судлаачид, өмгөөлөгч нар оролцсон тус хуралд сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн Феликс Гленк мэндчилгээ дэвшүүллээ.
Хурлын үеэр
- “Шүүхэд шударгаар шүүлгэх эрхийн баталгаа: Захиргааны хэргийн шүүхийн үр нөлөөтэй процесс”,
- “Дуусгавар болсон захиргааны актад холбогдуулан нэхэмжлэл гаргах эрх: харьцуулсан судалгаа”,
- “Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргахтай холбоотой эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудал”
зэрэг захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд тулгамдаж буй зарим асуудлаар 6 илтгэл хэлэлцүүлэв.