Print logo
Jump to main navigation Jump to content

Уралдаан
Ирээдүй хойч үеийн төлөөх бидний дуу хоолой.

Урлаг 1000 утгыг агуулна.

МУИС-н Экологи эрдэм клубийн санаачилгаар Говийн Их Дархан Цаазат газрын экосистемийг хадгалан, хамгаалах үйлсэд залуу үеийнхний оролцоог нэмэгдүүлж, мэдлэг, ойлголтыг дээшлүүлэн, дуу хоолойг нь нийтэд хүргэх зорилгоор Монголын байгаль орчны иргэний зөвлөл, Олон улсын тахь групптэй хамтран  зохион байгуулсан  "Ирээдүй хойч үеийн төлөөх бидний дуу хоолой" сэдэвт эсээ бичлэг, гар зураг, болон зурагт хуудас бүтээх уралдааны  шилдэг бүтээлүүд шалгарч, шагнал гардуулан өглөө. 

Эсээ бичлэгийн уралдаанд нийт 127 бүтээл ирснээс 7 бүтээл дунд анги, 94 бүтээл ахлах ангийн сурагчдаас, 26 бүтээлийг их, дээд сургуулийн оюутнуудаас илгээсэн байв.  

Дунд ангийн ангилалд

1. С.Амармэнд (ЧД 24-р сургууль-8а ангийн сурагч, “Амьтны эрх ба хүний ёс зүй” сэдвийн хүрээнд)

2. Ц.Наранцацрал (130-р сургууль-8г ангийн сурагч, “Хэрвээ би мазаалай байсан бол”)

Ахлах ангийн ангилалд

1. Э.Цэлмэг (24 дүгээр сургууль-10в, “Хэрвээ би мазаалай байсан бол”)

2. С.Анунгоо (Төв аймаг Зуунмод сум Хүмүүн сургууль -10е ангийн сурагч, “Амьтны эрх ба хүний ёс зүй”)

Их сургуулийн түвшинд

1. Д.Гэрэлсүрэн (ХУИС-4 -р түвшин , Амьтны эрх ба хүний ёс зүй)

2. Б.Дэлгэрмөрөн ( МУБИС-3р түвшин, Биологийн төрөл зүйлийн хамгаалал дахь бидний оролцоо) нар тус тус шагналт байр эзэлсэн байна.

Нийт оролцогчдодоо баяр хүргэн, оролцоотой, байгаль эх орондоо хайртай, хариуцлагатай иргэн болохыг хүсье. 

"ЗУРАГТ ХУУДАС БҮТЭЭХ УРАЛДААН"-д ирүүлсэн шилдэг 3 бүтээлийг тодруулж, шагнал гардууллаа! 

1. Ц.Отгонгэрэл (МУИС-Экологи 2 түвшиний оюутан)

2. Б.Бүжмаа (MУИС-Биохими 4 түвшиний оюутан)

3. Э.Номин-Эрдэнэ (Хялганат ЕБС 12а ангийн сурагч ) нар тус тус шалгарчээ

Гайхамшигтай уран сэтгэлгээт залуу хойч үеийн түүчээ болсон нийт оролцогчдодоо баяр хүргэе. 

Гар зургийн уралдаанд нийт 45 бүтээл ирүүлсэн бөгөөд шагналт байрын эздийг тодруулж, шагналыг гардуулан өглөө. 

1. Б.Отгонбаатар (14-р сургууль, Говийн аврагчид сэдэвт бүтээлээр)

2. С.Лхагва-Очир ( Завхан аймаг Улиастай сум ХБК-07, Говийн нэгэн гайхамшиг сэдэвт бүтээлээр)

3. З.Анхилуун (ШУТИС-АС, Говийн ховордсон амьтад сэдэвт бүтээлээр) тус тус шагналт байр эзэлсэн байна.

Авьяаслаг хойч үеийнхэндээ уран бүтээл, хичээл сурлага, ихийг мэдэх үйл явцад нь өндрөөс өндөр амжилт хүсье. 

Тус уралдааныг санаачлан амжилттай зохион байгуулсан Экологи эрдэм клубийн гишүүдэд болон хамтран зохион байгуулсан, дэмжлэг үзүүлсэн Олон улсын тахь групп болон Монголын байгаль орчны иргэний зөвлөлд талархал илэрхийлье.