Арга хэмжээ
KIDS ART фестивальд оролцлоо
Мөн хөтөлбөрийг Ханнс-Зайделийн сан МУИС-н Экологийн боловсролын төвтэй 4 дэх жилдээ хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд KIDS ART Festival-д нэгдсэнээр хүүхдүүдэд нэн ховор , ховор амьтан, хууль бус ан, байгаль орчин ба байгаль хамгааллын тухай хууль эрх зүйн ойлголтыг хүүхдийн сэтгэхүйд тохирсон, оролцоонд түшиглэсэн интерактив аргаар танилцуулж, цагийг бүтээлчээр өнгөрүүллээ.
Kids Art Festival 2025 нь хүүхдийн бүтээлч сэтгэлгээ, авьяасыг дэмжих зорилготой, олон нийтэд нээлттэй урлагийн наадам бөгөөд хүүхдүүд өөрсдийн гараар бүтээсэн уран зургаас эхлээд хөгжөөнт тоглоом, арт хичээл, интерактив үйл ажиллагаанд оролцож, уран бүтээлч ертөнцөөр аялдаг энэхүү наадам нь тэдний төсөөлөл, итгэл, өөрийгөө илэрхийлэх чадварыг тэлэх онцгой орон зай боллоо.
Тиймээс Ханнс-Зайделийн сан хүүхдийн байгаль орчны хамгаалал, байгаль орчны эрх зүйн мэдлэгийг сонирхолтой бүтээлч аргаар нэмэгдүүлэхэд тодорхой хувь нэмэр үзүүлэхийг зорилоо.
Фестивальд Хүүхэд гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, Боловсролын ерөнхий газар гэх мэт төрийн байгууллагууд төдийгүй НҮБ-н Хүүхдийн сан, Ханнс-Зайделийн сан гэх мэт олон улсын байгууллагууд, үндэсний телевиз болон хувийн хэвшлийн байгууллагуудыг багтаасан 65 байгууллага хамтарч ажиллалаа.