Орон нутгийн сургалт
Хууль ба Байгаль хамгаалагч
Сургалтад Хан Хэнтийн УТХГ-ын байгаль хамгаалагч нар хамрагдсан бөгөөд сургалтыг ДХИС болон УЕПГ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн багш нар хамтран дараах сэдвийн хүрээнд удирдан явууллаа.
- Зөрчлийн тухай ойлголт, гэмт хэрэг ба зөрчлийн ялгаатай тал, зүйлчлэл
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тухай ойлголт, онцлог
- Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд
- Зөрчлийн тухай хууль болон байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны харьяалал
- Хэргийн газрыг хамгаалах тактик зүй
- Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа
Ханнс-Зайделийн сан нь хүрээлэн буй орчны эрх зүй төслийнхөө хүрээнд хууль хэрэгжүүлэгч байгууллагын алба хаагчдыг чадавхжуулах зорилгоор 2022 онд экологийн цагдаа болон байгаль хамгаалагч нарыг чадавхжуулах 2 өдрийн давтан сургалтын хөтөлбөрийг ДХИС-ийн багш нараар боловсруулсан бөгөөд энэ жил хөтөлбөрийн дагуу давтан сургалтыг амжилттай зохион байгууллаа.