Print logo
Jump to main navigation Jump to content

Судалгаа
Байгаль орчны салбарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцын хэрэгжилт

Монгол улс байгаль орчны салбарт олон улсын 15 конвенц, 16 протоколд нэгдэн орсон бөгөөд одоогоор манай улсад Байгаль орчны салбарын 30 гаруй хууль хэрэгжиж байна. Гэвч эдгээр хуулиуд болон дээрх олон улсын нэгдэн орсон гэрээ конвенц хоорондын уялдаа холбоо хийгээд байгаль орчны хуулийн хэрэгжилтэд хяналт тавих тогтолцоо дутмаг байна.

 

 

Олон улсын гэрээ конвенцын хэрэгжилтийг дээшлүүлэхэд иргэд, холбогдох төрийн байгууллага нэгдсэн ойлголттой болох нь чухал. 

 

Тиймээс Байгаль хамгаалах чиглэлээр Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцуудыг нийтэд таниулах, хэрэгжилтийг судлах зорилгоор Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн санаачилгаар дараах гэрээ конвенцуудын хэрэгжилтийн талаар судалгааны ажил хийж гүйцэтгэлээ.  

  • Зэрлэг амьтдын нүүдлийн зүйлүүдийг хамгаалах конвенц
  • Биологийн олон янз байдлын тухай конвенц
  • Биологийн төрөл зүйлийн тухай конвенцийн био аюулгүй байдлын тухай картагений протокол
  • Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ийн суурь конвенц 

Судлаачид дээрх нэгдэн орсон ОУ-ын гэрээ конвенцтой зөрчилдөж буй байгаль орчны салбарын хуулийн зарим зохицуулалтуудыг судлан, Конвенцуудын хэрэгжилтийн талаар хууль зүйн дүгнэлт гаргаж, хийсэн судалгааны хүрээнд байгаль орчин, биологийн ангийн оюутнуудад танилцуулга, сургалт зохион байгууллаа.