“Байгаль орчны салбар дахь Монгол Улс нэгдэн орсон Олон Улсын гэрээ, конвенцуудын хэрэгжилт-” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Тиймээс Хансс Зайделийн сан БОАЖЯ, Монголын байгаль орчны иргэний зөвлөл (МБОИЗ)-тэй хамтран зохион байгуулсан тус хэлэлцүүлгийг дэмжин оролцлоо.
Хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэд гээд олон талын оролцогчид, судлаачид өөр өөрийн өнцгөөс судалж шинжилсэн илтгэлүүдтэй танилцаж, санал солилцов.
Хэлэлцүүлгийн үеэр Байгаль орчны салбарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийн талаар нэгсэн мэдээллийн сан байдаггүйгээс иргэд хангалттай мэдээлэл авч чаддаггүй, судлаачдад мэдээллийн олдоц дутмаг байгааг шүүмжиллээ. Тиймээс иргэд олон нийтэд мэдээлэл түгээх, хариуцаж буй төрийн байгууллагын зүгээс нэгдсэн мэдээллийн санг бий болгоход анхаарч ажиллахыг оролцогчид санал болгон дараах зөвлөмжийг гаргав.
- Олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажил хийж иргэдэд танин мэдүүлэх,
- Конвенцын хүрээнд үндэсний бага хурлыг зохион байгуулах замаар мэдээллийн сангийн нэгдсэн баримтыг цуглуулах, судалгаа, хамгааллын ажлыг нэгтгэн дүгнэх, харилцан мэдээлэл, туршлага солилцох,
- Нэгдэн орсон конвенц, протоколын хэрэгжилт, үр дүнг дүгнэх шалгуур үзүүлэлт гаргах болон бусад саналууд
Зөвлөмжийг хэрэгжүүлснээр мэдээллийг илт тод болгож, иргэдийн мэдлэгийг дээшлүүлэхийн зэрэгцээ байгаль орчинд тулгамдаж буй асуудлууд, байгаль орчны салбарт Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцын дагуу хамгаалагдаж байгаа эсэхийг үнэлж, дүгнэхэд хялбар болох юм. Энэ нь Монгол улсын байгаль хамгааллын тогтолцоог сайжруулах ач холбогдолтой юм.