Print logo
Jump to main navigation Jump to content

Байгаль орчны цагдаа нарын гарын авлага
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах чиглэлээр шалгарсан гарын авлагыг гардууллаа.

Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаагаар дамжуулан Биологийн олон янз байдлыг хадгалан хамгаалах зорилго бүхий байгаль орчны эрх зүйн төслийн хүрээнд Ханнс-Зайделийн сан ЦЕГ-н Экологийн цагдаагийн албатай 2022 оноос хойш хамтран ажиллаж байгаа билээ

Энэ хүрээнд алба хаагчдыг давтан сургах сургалтын гарын авлага боловсруулж, хүлээлгэн өглөө.

Гарын авлагад Монгол улсын Эрүүгийн хуулийн 24-р бүлэгт заасан Хүрээлэн байгаа орчны эсрэг үйлдэгддэг 9 төрлийн гэмт хэргийг мөрдөн шалгах арга, аргачлалыг тусгасан байна.

Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг илрүүлэн, мөрдөн шалгах үйл хэрэгт чухал ач холбогдол бүхий тус гарын авлага нь алба хаагчдын ширээний ном болохыг Экологийн цагдаагийн албаны дарга цагдаагийн хурандаа М. Батсайхан онцлон тэмдэглээд, алба хаагчдад оюуны хөрөнгө оруулалт хийж байгаа Ханнс-Зайделийн санд талархал илэрхийллээ.

Тус гарын авлага Хууль зүй, дотоод хэргийн сайдын нэрэмжит 2024 оны уралдааны эрдэм шинжилгээний “Шилдэг бүтээл”-ийн төрөлд өрсөлдсөн нийт 27 бүтээлээс тусгай байрт шалгарсан байна.