Мэргэжлийн уулзалт
Монгол дахь шүүх сэтгэл судлалын өнөөгийн сорилт ба ирээдүйн хөгжлийн чиг хандлага
Хэлэлцүүлгийн хүрээнд хууль, эрх зүйн салбарт сэтгэл судлалын шинжлэх ухааны хэрэглээ, энэ салбарт тулгамдаж буй мэргэжлийн болон институцийн асуудлуудын талаар ярилцлаа. Оролцогчид практик туршлагаасаа хуваалцаж, салбарын мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, цаашид хөгжүүлэх боломжуудыг хэлэлцэв. Түүнчлэн судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухааны судалгааны үр дүнг практикт илүү үр дүнтэй ашиглах асуудалд анхаарал хандуулав.
Мөн эрх зүйн сэтгэл судлалын хүний эрхийн ач холбогдол, ялангуяа эмзэг бүлгийн иргэдийн эрхийг хамгаалахад оруулах хувь нэмрийн талаар санал солилцлоо. Үүнээс гадна мэргэжилтнүүдийн ур чадварыг сургалт, туршлага солилцоо, мэргэжлийн хамтын ажиллагаагаар дамжуулан бэхжүүлэх, сэтгэл зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудыг хэлэлцсэн юм.
Энэхүү уулзалт нь салбарын мэргэжилтнүүдийн хооронд мэдлэг, туршлага солилцох, хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал талбар болж, шүүх сэтгэл судлалыг цаашид хөгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх нийтлэг сонирхол байгааг харууллаа.