Print logo
Jump to main navigation Jump to content

Ажлын уулзалт
Монгол Улсын Дээд Шүүхийн төлөөлөлтэй уулзалт зохион байгууллаа

Тус уулзалт 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын Дээд шүүх дээр болов.

Ханнс-Зайделийн сан болон ХБНГУ-ын Бавари мужийн Мөнгө угаахтай тэмцэх, гэмт хэргийн хөрөнгө хураах төв байгууллагын (ZGV) дарга, Ерөнхий прокурор Хильдегард Боймлер-Хёсл нар Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын шүүгч Н.Батзориг, Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн академийн захирал Д.Эрдэнэчимэг нартай уулзалт зохион байгууллаа.

 

Уулзалтаар мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг илрүүлэх, хураах ажиллагааны чиглэлээр Герман Улсын туршлага, Монгол Улсын эрх зүйн орчны хөгжлийн талаар санал солилцов.