Уулзалт
Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөлтэй уулзав
Уулзалтын үеэр Монголын Өмгөөлөгчдийн Холбооны төлөөлөл өмгөөлөгчдийг чадавхижуулах сургалт зохион байгуулах, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хуулийн салбарын байгууллагуудын хооронд мэдээлэл солилцох арга хэмжээ зохион байгуулах, өмгөөлөгчдийн гүйцэтгэх судалгааны ажилд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Суурин төлөөлөгч Феликс Гленк хамтын ажиллагаанд нээлттэй байгаагаа илэрхийлж, “Эрх зүйн шинэчлэл 2.0” төслийн хүрээнд өмгөөлөгчдийн дуу хоолойг хүргэхэд зуучлах боломжтой гэдгээ онцоллоо.