Сургалт
Байгаль орчны зөрчил, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр туршлага судлах сургалт, уулзалт
Уулзалтын үеэр Бавари муж улсын цагдаагийн давтан сургалтын төвийн захирал Др. Buggisch Монголын цагдаагийн байгууллагатай өргөн хүрээнд, урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах сонирхлоо илэрхийлэв.
Мөн Бавар муж улсын эрүүгийн цагдаагийн албаны гадаад харилцааны хэлтсийн ажилтан ноён Gerko Ernst, хатагтай Jessica Unglaub болон VI -р хэлтсийн мэргэжилтэн Эрүүгийн комиссар ноён Müller нартай хийсэн уулзалтаар хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэрэг, түүнээс урьдчилан сэргийлэх, мөн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тооцон, нөхөн төлүүлэх, Герман Монгол хоёр улсын байгаль орчны асуудлууд зэрэг өргөн агуулгатай сэдвийн хүрээнд санал солилцсон нь тус уулзалтын онцлох үйл явдал байлаа.