Print logo
Jump to main navigation Jump to content

Эх дэлхийн сургууль -2026
Сургагч багш нарын сургалт

2026 оны 3 дугаар сарын 7-ны өдөр “Earth School Mongolia 2026” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх сургалт (Training of Trainers) Улаанбаатар хотноо Ханнс Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газарт амжилттай зохион байгуулагдлаа.

Тус сургалтад Young Ambassadors хөтөлбөрийн хүрээнд бэлтгэгдсэн сургагч багш нар оролцож, Earth School Mongolia 2026 хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, арга зүй, сургалтын материалтай танилцлаа.

Earth School Mongolia 2026 нь “Байгаль орчны шударга ёс ба уур амьсгалын үйл ажиллагаанд залуусыг чадавхжуулах нь” уриан дор хэрэгжих бөгөөд Монголын НҮБ-ын Холбооноос санаачлан зохион байгуулж байна. Хөтөлбөр нь 12–17 насны сурагчдад зориулсан байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт болон байгаль орчны эрх зүй, засаглалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх зорилготой.

Сургагч багш бэлтгэх сургалтын үеэр:

  • Earth School Mongolia 2026 хөтөлбөрийн танилцуулга
  • Сургалтыг зохион байгуулах арга зүй, бүтэц
  • Семинарын багш нарын үүрэг, оролцоо
  • Сургалтад ашиглах хичээлийн хэрэгсэл, материалууд

зэрэг сэдвүүдийг танилцуулж, сургалтыг хэрхэн үр дүнтэй зохион байгуулах талаар санал солилцлоо.

Earth School Mongolia 2026 хөтөлбөрийг 2026 оны 3–8 дугаар сарын хугацаанд улс орон даяар хосолмол (цахим болон танхимын) хэлбэрээр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Хөтөлбөрийн хүрээнд сургуулиудад байгаль орчны боловсрол олгохоос гадна сурагчдын санаачилсан байгаль орчны үйл ажиллагааны төслүүдийг дэмжих юм.

Тус хөтөлбөрт нийт 70 орчим сургууль бүртгүүлсэн бөгөөд 1500 гаруй сурагчид хамрагдах урьдчилсан тооцоо гарсан байна. Энэ нь Монголын өсвөр үеийнхний дунд байгаль орчны боловсрол, хариуцлагатай иргэний оролцоог нэмэгдүүлэхэд чухал алхам болж байна.

Ийнхүү сургагч багш бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдсанаар Earth School Mongolia 2026 хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлэх бэлтгэл ажил албан ёсоор эхэллээ.