Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Залуус хэлэлцээр хийх болон зөрчил шийдвэрлэх сэдвээр сургалтад хамрагдав

2025 оны 11 дүгээр сарын 29 болон 30-ны өдрүүдэд “Хэлэлцээрийн ур чадвар ба зөрчил шийдвэрлэх орчин үеийн арга зүй” сэдэвт хоёр өдрийн гүнзгийрүүлсэн сургалт амжилттай зохион байгуулагдаж, оролцогчид олон улсын түвшний аргачлал, дадлагад суурилсан хөтөлбөрөөр мэдлэг, ур чадвараа хөгжүүлэв. Сургалтын хөтөлбөр нь зөрчлийн мөн чанарыг ойлгох, талуудын ашиг сонирхлыг тодорхойлох, хэлэлцээрийн стратеги боловсруулах, бодит нөхцөлд хэрэгжүүлэх симуляцийн аргачлалыг багтааснаараа онцлог байлаа.

 

1 дэх өдөр — Суурь ойлголт ба зөрчилд дүн шинжилгээ хийх ур чадвар
Эхний өдөр оролцогчид хэлэлцээр ба эвлэрүүлэн зуучлалын онолын үндэс, харилцааны сэтгэлзүйн аргачлал болон ADR (Alternative Dispute Resolution)–ийн гол зарчмуудтай танилцав.
PASTENO аргачлалыг ашиглан бодит кейсүүдийг задлан шинжилсэн нь оролцогчдын онолын мэдлэгийг практиктай уялдуулсан өндөр үр дүнтэй хэсэг боллоо. Мөн хэлэлцээрийн хэв маягаа тодорхойлох интерактив дасгалууд хийгдэж, оролцогчид хоёр дахь өдрийн симуляцийн дүрээ бэлтгэж авсан юм.
2 дахь өдөр — Олон талт хэлэлцээрийн симуляци
Хоёр дахь өдөр багууд стратегиа боловсруулах, зорилгоо тодорхойлох, BATNA, ZOPA зэрэг гол ойлголтуудыг ашиглан дотоод бэлтгэлээ хангаж эхэллээ.
Үүний дараа “Corridor Diplomacy” буюу чөлөөт уулзалтууд өрнөж, талуудын ашиг сонирхол, боломжит эвсэл, тохиролцооны хувилбаруудыг судлан ярилцав.
Үргэлжлүүлэн гурван дэд салбар хэлэлцээр өрнөв 
• Аюулгүй болон хурцадмал байдлыг бууруулах
• Эдийн засгийн хөгжил ба ногоон эрчим хүчний хамтын ажиллагаа
• Хүний эрх ба хүмүүнлэгийн асуудал гэсэн чиглэлээр гүнзгий хэлэлцүүлэг хийсэн юм.
Өдрийн төгсгөлд олон талын хэлэлцээрийн нэгдсэн хурал (Plenary Negotiation) болж, хамтын ажиллагааны зарчим, ирээдүйн яриа хэлэлцээний механизм, үүрэг амлалтыг тусгасан төслийг боловсрууллаа.

 

Сургалтын гол үр дүн

  • Олон талт хэлэлцээний бодит орчинд ажиллах чадамж нэмэгдсэн
  • Зөрчилд дүн шинжилгээ хийх PASTENO аргачлалыг эзэмшсэн
  • Стратеги боловсруулах, буруу ойлголцлыг засах, соёлын ялгааг ойлгох ур чадвар хөгжсөн
  • Ирээдүйн дипломат, улс төрийн болон байгууллагын хэлэлцээрт ашиглах практик арга барилуудыг эзэмшсэн

 

Сургалт “UNCCD Young Ambassadors Program”–ийн хүрээнд үргэлжилж байна

Энэхүү сургалт нь 2025 оны 11-р сарын 1-нд Монгол Улсад албан ёсоор нээлтээ хийсэн UNCCD Young Ambassadors Program–ийн үйл ажиллагааны нэг хэсэг юм.
Хөтөлбөрийг ХЗС, UNA Mongolia болон National Environmental Youth Council (NEYC) хамтран хэрэгжүүлж, залуусын цөлжилт, газрын доройтлыг бууруулах бодлогын орчинд оролцох чадавхыг бэхжүүлэх зорилготой.
Хөтөлбөрийн явцад оролцогчид НҮБ-ын гурван гол байгаль орчны конвенц —
• UNFCCC
• CBD
• UNCCD
болон тэдгээрийн уялдаа, хэрэгжилтийн ач холбогдлыг судалж, Монгол Улсын 2026 онд зохион байгуулах UNCCD COP17-ийн бэлтгэлд хувь нэмрээ оруулах чадвар эзэмшиж байна.
 

Сургалтын үнэ цэнийг нэмсэн сургагч: Roland B. Wilson

Roland B. Wilson нь дэлхийн энх тайвны судалгаа, зөрчил шийдвэрлэлт, дипломат ажиллагааны салбарт 30 гаруй жилийн туршлагатай, олон улсын нэр хүндтэй судлаач бөгөөд зуучлагч юм.
• Азид үйл ажиллагаа явуулдаг Peace and Conflict Studies Center Asia (PACSC Asia)–ийн үүсгэн байгуулагч, захирал
• Зөрчил, дипломат ажиллагаа, олон талт хэлэлцээрийн чиглэлээр төр, олон улсын байгууллага, энхийг дэмжих ажиллагаанд зөвлөхөөр ажиллаж ирсэн
• Соёлын ялгаатай, олон түвшний маргаануудыг энхийн аргаар шийдвэрлэх сургалт, арга зүйд мэргэшсэн
Түүний оролцоо нь сургалтын мэдлэгийн гүнзгийрэл, практик хэрэглээ, олон улсын түвшний туршлага хуваалцахад үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
 

Дүгнэлт

Хоёр өдрийн энэхүү сургалт нь оролцогчдод олон талт хэлэлцээрийн бодит чадварыг эзэмшүүлж, шинэлэг арга барил, олон улсын түвшний жишиг туршлагатай танилцуулах боломж олгосон үр дүнтэй арга хэмжээ боллоо.