Сургалт
“Хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх, бэхжүүлэх“
Сургалтаар дараах сэдвийн хүрээнд мэдээлэл солилцлоо.
- Байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэргийн газарт үзлэг хийх
- Хүн амины гэмт хэрэгт үзлэг хийх,
- Галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэрэгт үзлэг хийх,
- Гал түймрийн хэргийн газар дахь үзлэг хийх
- Гарын мөрөөс ДНХ мөр илрүүлж, бэхжүүлэх зэрэг хэргийн газрын ул мөр, эд мөрийн баримт илрүүлэх бэхжүүлэх арга зүй
Үүнээс гадна үзлэг хийх үеийн шинжээчдийн аюулгүй байдал, хэргийн газрын үзлэгийн менежмент, зэрэг сэдвийн хүрээнд Германы туршлагыг хуваалцлаа.
Зарим оролцогчид Хустай нурууны БЦГ-т болсон хээрийн сургалтын үеэр Бавари муж улсын болон Монгол улсын шинжээч, мөрдөгчид хэргийн газрын үзлэг, ул мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх арга техник, ажлын дараалал, үзлэгийн бүрэлдэхүүний үүргийг дүрслэн харуулж, харьцуулан суралцав.
Сургалтын төгсгөлд мэргэжилтнүүд Шүүх шинжилгээний ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн алба болон Дотоод хэргийн их сургуулийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийн талаар санал солилцов.