Print logo
Jump to main navigation Jump to content

Арга хэмжээ
“Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг боллоо

“Олон Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллага хамтран “Хүүхэд таныг хамгаалъя” уриатай нээлттэй өдөрлөгийг 2024.05.30-ны өдөр Жанжин Сүхбаатарын талбайд зохион байгууллаа.

Өдөрлөгийн үеэр олон арга хэмжээнүүд зохиогдсон бөгөөд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх энэ төрлийн гэмт хэргийн хор уршгийн талаар хүүхэд, залуучууд, иргэд, олон нийтэд таниулах зорилгоор нохойтой алба хаагчийн үзүүлбэр, гардан тулаан, автомашины үзэсгэлэнг сонирхуулж, бусад урлаг, спортын тэмцээн уралдаануудыг тус тус зохион байгуулав.

Арга хэмжээний хүрээнд WWF Mongolia-аас говийн зургаан гайхамшигийн талаар ном, тараах материалыг иргэд, олон нийтэд тарааж, Hanns Seidel Foundation Mongolia-тай хамтран бэлтгэсэн иргэдийн эрх зүйн болон экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай видео бичлэгүүдийг  бэлтгэж,  670 орчим зочдод мэдээлэл хүргэлээ.

Ийнхүү байгаль орчныг хамгаалах, байгаль орчны эсрэг үйлдэгддэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн ач холбогдлын талаарх ойлголтоо нэмэгдүүлэх, үүнд олон нийтийн оролцоо чухал болохыг харуулсан “Хүүхэд таныг хамгаалъя” нээлттэй өдөрлөг амжилттай болж өнгөрлөө.

Зургийн цомог