Суралц - Хүрээгээ тэлж - Ирээдүйгээ бүтээ
Тэтгэлэгт хөтөлбөр нь оюутнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлээд зогсохгүй үнэ цэнтэй харилцаа холбоо бий болгоход тусалдаг. Иймээс Ханнс-Зайделийн сан Германы Эрдмийн Солилцооны Алба (DAAD) - тай хамтран ХЗСангийн Alumni-Гишүүд болон МУИС-н Герман Европын эрх зүйн төвийн профессор, суралцагчдад зориулан тэтгэлэгт хөтөлбөрөө танилцууллаа.
Дэлхийн 70 гаруй улс оронд төлөөлөгчийн газартай, 430000 гаруй төгсөгчидтэй DAAD Бакалавр, Магистр, Докторын сургалтын тэтгэлгээс гадна танилцах аялал, хэлний сургалт, Докторын зэрэг хамгаалсан судлаачдад зориулсан тэтгэлэг, Олон улсын сургалт, судалгааны түншлэлийн хөтөлбөр (ISAP) болон ERASMUS зэрэг олон талт сонирхолтой хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.
DAAD-с жилд олгогдох тэтгэлгийн тогтсон тоо байдаггүй бөгөөд хэдий чинээ олон хүн тэтгэлгийн өргөдөл өгнө, төдий чинээ олгогдох тэтгэлгийн тоо хэмжээ нэмэгддэг тул та тэтгэлэгт хөтөлбөрт тавигдаж буй шаардлагыг хангаж байгаа л бол эргэлзэлгүй хүсэлтээ ирүүлэхийг ноён Кристиан Келлнар зөвлөлөө.
Уулзалтын дараа Ханнс-Зайделийн сангийн тэтгэлгийн клубийн гишүүдийн Stammtisch боллоо.