Print logo
Jump to main navigation Jump to content

Cургалт
Хууль тогтоомжийн үр дагавар, хэрэгжилтийн болон санхүүгийн үр дагаварын үнэлгээ талаарх сургалт.

УИХ-ын тамгын газар Ханнс Зайделийн сантай хамтран

2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр “Хууль тогтоомжийн хэрэгжилтэд үнэлгээ хийх арга зүй”-н сургалт зохион байгууллаа.

 

ХБНГУ-ын Байгаль орчны яамны төрийн нарийн бичгийн дарга асан, өмгөөлөгч хатагтай Фридерике Витте сургалтыг удирдан орлоо.

 

Сургалт “Хууль тогтоомжийн төслийн үр нөлөөг үнэлэх болон хэрэгцээ шаардлагыг урьдчилан тандан судлах арга зүйн асуудал”, “Хууль тогтоомжийн биелэлтийн үр дагаварт үнэлгээ хийх арга зүйн асуудал” мөн “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоо хийх аргачлал” гэсэн үндсэн агуулгын хүрээнд орсон.

 

Сургалтад УИХ-ийн тамгын газрын үнэлгээ мониторингийн газар, хяналт шалгалтын газар, төсвийн хяналт шинжилгээний хэлтэс, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар, Эдийн засаг хөгжлийн яамны алба хаагчид хамрагдсан бөгөөд  сургалт оролцогчдын асуултад хариулт өгснөөр өндөрлөв.