Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Байгаль орчны эрүүгийн хууль

Ханнс Зайделийн сангийн (HSS) дэмжлэгтэйгээр Монголын Хуульчдын холбооноос “Байгаль орчны эрүүгийн эрх зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

 

Монголын Хуульчдын Холбоо “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” сэдэвт сургалт зохион байгуулсан бөгөөд уг сургалтыг Ханнс Зайделийн Сан дэмжин оролцов. Сургалт Монголын Хуульчдын Холбооны Судалгааны төвийн эрхлэгч Г.Оюунболд болон Ханнс Зайделийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк нарын нээлтийн үгээр эхлэв.

Энэхүү сургалтыг Бавар мужийн хууль зүйн яамны сургалт, шалгалтын эрх зүй болон Олон Улсын хамтын ажилгааны хэлтсийн референт, прокурор Вагнер Таня “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг” сэдвээр удирдан орсон. Мөн Мюнхений ерөнхий прокурорын газрын Бавари мужийн хууль бус хөрөнгө нөхөн сэргээлтийн төв зохицуулалтын газрын дарга, ахлах прокурор Боймлер-Хөсл, Хилдегард сургалтад оролцогчдын асуусан асуултуудад хариулахын зэрэгцээ хүрээлэн буй орчинд үйлдэгдэж байсан гэмт хэргийн талаарх кэйсүүдийг хуваалцсан.

Уг сургалт нь 2024 оны 09 дүгээр сарын 24-ний зохион байгуулагдсан бөгөөд Экологийн цагдаагийн албаны алба хаагч, мөрдөгчид болон Хуульчдын холбооны гишүүн хуульчид оролцсон.

Энэхүү сургалтаар хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэх, мөрдөн шалгах, хянан шийдвэрлэхэд анхаарах асуудлууд болон ХБНГУ-ын Байгаль орчны эрүүгийн эрх зүйн талаар мэдээлэл өгсөн юм. Сургалт оролцогчдын сонирхсон асуулт бүрд хариулт өгснөөр өндөрлөв.