Print logo
Jump to main navigation Jump to content

Сургалт
Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал

2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Шүүхийн шинжилгээний ерөнхий газар болон Экологийн цагдаагийн албатай хамтран “Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг хянан шийдвэрлэхэд анхаарах зарим асуудал” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Тус сургалтыг Ханнс-Зайделийн сангийн Солонгосын хойг болон Монгол Улсыг хариуцсан суурин төлөөлөгч Felix Glenk болон Цагдаагийн байгууллагын удирдлагууд хамтран нээж, оролцогчдод мэндчилгээ дэвшүүлэв.

Сургалтын хүрээнд урилгаар оролцсон Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн төлөөлөл болох академич, шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор Ч.Доржсүрэн “Модны хожуулын хэмжилтээр модны эхний диаметр, эзлэхүүнийг тогтоох нь”, мөн тус хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D) Г.Бүрэнбаатар “Ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээ, хохирол тооцох аргачлал” сэдвээр илтгэл тавьж, практик ач холбогдол бүхий мэдлэг, арга зүйг хуваалцлаа.

Түүнчлэн сургалтад Цагдаагийн байгууллагын Экологийн цагдаагийн албаны мөрдөгчид болон хүрээлэн буй орчны шинжилгээ, үнэлгээ хариуцсан шинжээч, мэргэжилтнүүд оролцож, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах, хянан шийдвэрлэх ажиллагаанд ургамал, амьтан, мод, ус, хөрсний дээжийг бэхжүүлэх, битүүмжлэх, тээвэрлэх зэрэг үйл ажиллагаанд анхаарах асуудлуудыг хэлэлцэн, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.