Print logo
Jump to main navigation Jump to content

Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн төв байгуулах уулзалт боллоо

МУИС-ийн Экологийн боловсролын төвийн төлөөлөл 2023 онд БНСУ-д болсон Тогтвортой хөгжлийн боловсролын бүс нутгийн төв (ТХББНТ) буюу RCE уулзалтад оролцож ирээд Монгол Улсад тус төвийг байгуулах санаачилгаа анх гаргаж байсан.

Тус санаачилгаа амжилттай үргэлжлүүлэн, одоогоор байгаль орчин, боловсролын чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг 13 байгууллагыг нэгтгээд байна. 

 

Уулзалтын үеэр ТХББНТ байгуулах өргөдлийн материалыг сайжруулан, тус төвийн замын зураглалыг гаргахад мэргэжилтнүүд санал, мэдээлэл солилцон, хамтарч ажиллалаа. 

 

 

Мөн уулзалтад МУИС-ийн Экологийн боловсролын төв, МУБИС-ийн Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим, Ханнс-Зайделийн сан, НҮБ-ын нийгэмлэг, Хүн төвтэй байгаль хамгаалал ТББ, болон Ээлтэй үйлдэл ТББ-ийн төлөөлөл оролцлоо.