Эрдэм шинжилгээний хурал
Ханнс Зайделийн сангийн тэтгэлэг хүртэгчдийн эрх зүйн судалгааны гол санаанууд
Тус эрдэм шинжилгээний хурлыг
Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар,
Монголын Хуульчдын холбоо,
Герман, Европын эрх зүйн төв хамтран зохион байгууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд:
- С.Мөнхжаргал – Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын менежер, гүйцэтгэх захирал
- М.Мөнхбат – Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч
- Т.Золбоо – Герман, Европын эрх зүйн төвийн захирал
нар үг хэлэв.
- Д.Сүнжид, Хүний эрхийн Үндэсний комиссийн дарга, Доктор (Dr. jur) –
Нийтийн ашиг сонирхлыг нэхэмжлэн хамгаалах
- Д.Янжинхорлоо, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, Доктор (Ph.D), дэд профессор –
Монгол Улсад хувийн эрх зүй дэх үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны эрх зүйн зарим тулгамдсан асуудал
- Н.Одонтуяа, Олон улсын эрх зүйн хөгжлийн байгууллага (IDLO)-ын хөтөлбөрийн удирдагч –
Насанд хүрээгүй хүний эрүүгийн эрх зүйн харьцуулсан судалгааны танилцуулга
Тус хурлын онцлог нь бүх илтгэгчид Ханнс-Зайделийн сангийн тэтгэлэг хүртэгчид байсан бөгөөд тэд Германд болон олон улсад эзэмшсэн мэдлэг, судалгааны үр дүнгээ оролцогчдод хуваалцлаа.
Мөн хурлын төгсгөлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад магистр, докторын түвшинд суралцах боломж сэдвээр танилцуулга хийж, элсэлтийн нөхцөл, хэлний бэлтгэл, тэтгэлэг, alumni нарын туршлага, зөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн юм.