Орон нутгийн сургалт
Хөвсгөл аймгийн эрх зүйн хөтөч нар мэдлэгээ дээшлүүллээ
Уг үйл ажиллагааг гардан зохион байгуулах үүргийг Хууль зүйн үндэсний хүрээлэн хүлээдэг.
Эрх зүйн хөтчийг чадавхжуулах сургалтыг Хөвсгөл аймагт 2022 оны 12-р сарын 12-ноос 14-ний өдрүүдэд зохион байгууллаа. Сургалтыг байгаль орчны хууль, эрх зүйн чиглэлээр Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр шинээр боловсруулсан хөтөлбөрийн дагуу хууль зүйн ухааны судлаач, багш нар удирдан явууллаа.
Сургалтад хамрагдсан эрх зүйч нар байгаль орчны салбарын олон улсын болон үндэсний хууль тогтоомжийн талаарх шинэ мэдлэгтээ тулгуурлан нийт иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах юм.