Семинар
RCE Mongolia төлөвлөлтийн семинар
Уулзалтын зорилго нь RCE Mongolia-ийн гишүүн байгууллагуудын үйл ажиллагааг харилцан танилцуулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, цаашдын хамтарсан төсөл, санаачлагуудыг боловсруулах, мөн 2027–2028 оны үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулахад оршлоо.
Семинарын үеэр оролцогч байгууллагууд өөрсдийн хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, тогтвортой хөгжлийн боловсрол, байгаль орчны хамгаалал, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр цаашдын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцэв.
Мөн оролцогчид RCE Mongolia-ийн ирэх хоёр жилийн үйл ажиллагааны үндсэн чиглэл, зорилтуудыг тодорхойлж, үндэсний болон бүс нутгийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой санаачлагуудын талаар санал солилцов.
Энэхүү уулзалт нь RCE Mongolia-ийн гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн урт хугацааны хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсэн чухал арга хэмжээ боллоо.