Print logo
Jump to main navigation Jump to content

Судалгаа
“Уур амьсгалын бодлогын хяналт” төслийн I үе шат

Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгтэйгээр Зүүн хойд Азийн залуучуудын уур амьсгалын өөрчлөлтийн зөвлөл (NEAYCC) нь БНХАУ, Япон, БНСУ, Монгол Улсын уур амьсгалын зорилт, амлалтын хэрэгжилт, ил тод байдал, хариуцлагыг залуучуудын нүдээр үнэлэх зорилготой “Уур амьсгалын бодлогын хяналт” төслийн I үе шатны (2025.11.14–12.29) ажлыг амжилттай хэрэгжүүлж дууслаа.

I үе шатанд:

  • Залуучууд төвтэй мониторингийн арга зүй, үнэлгээний хүрээг боловсруулж, чанарын судалгаанд суурилсан (баримт бичгийн шинжилгээ + цахим хайлт + ярилцлага) үндсэн бүтэц, сууриа бэлэн болголоо.
  • 2 зөвлөлдөх уулзалт, 1 баталгаажуулах уулзалт зохион байгуулж, аргачлалыг хамтын оролцоонд тулгуурлан сайжрууллаа.
  • Уур амьсгалын зорилт, амлалтын талаар залуучуудад ойлгомжтой мэдээлэл хүргэх зорилгоор цахим мэдээллийн аян эхлүүлж, эхний нийтлэлүүд богино хугацаанд олон залууст хүрлээ.

Дараагийн шатанд төслийн баг улс тус бүрийн хэрэгжилт, ил тод байдал, залуучуудын оролцоог үнэлж, тайлан, зурагт мэдээлэл, бодлогын товч мэдээлэл боловсруулан олон нийт болон шийдвэр гаргагчдад хүргэхээр ажиллана.