Сургалт
Нүүдэлчин авдар & Байгаль орчны эрх зүй
Тус сургалтыг International Takhi Group, Nomadic Nature Conservation болон Mongolian Environment Civil Council хамтран зохион байгуулж, Hanns-Seidel-Stiftung дэмжин ажиллалаа.
Сургалтын гол зорилго нь багш, сургагч нарыг байгаль орчны эрх зүй, байгаль хамгаалал болон орчин үеийн сургалтын арга зүйд бэлтгэхэд оршив. “Нүүдэлчин авдар” хөтөлбөр нь байгаль хамгааллын мэдлэгээс гадна байгаль орчны эрх зүйн чиглэлийн хэд хэдэн модулийг багтааснаараа онцлог юм.
Сургалтын хүрээнд дараах сэдвүүдийг интерактив аргаар заалаа:
- Амьтдын зохилдлогоо ба амьдрах орчин
- Биологийн олон янз байдал
- Амьдрах орчны доройтол, хогийн менежмент
- Усны шинжилгээ, хээрийн судалгаа
- Байгаль хамгаалах уламжлалт мэдлэг
Байгаль орчны эрх зүйн хичээлийг Mongolian Environment Civil Council-ийн Гүйцэтгэх захирал Ч.Дулмаа удирдан явууллаа.
Сургалтын дараа буюу 2026 оны 5 дугаар сарын 2-ны өдөр оролцогчид International Takhi Group-ийн урилгаар Тахийн талд зочилж, ХБНГУ-ын Элчин сайд болон НҮБ-ын Суурин зохицуулагчтай хамт байгаль хамгааллын үйл ажиллагаатай танилцав.