Print logo
Jump to main navigation Jump to content

Албан уулзалт
Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн удирдлагуудтай уулзлаа

Төлөөлөгчийн газрын тэргүүн ноён Феликс Гленк Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд зочиллоо.

Уулзалтад тус шүүхийн Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Тамгын газрын дарга Н.Батхүү болон бусад шүүгч, ажилтнууд болон Ханнс-Зайделийн сангийн Төслийн зохицуулагч С.Мөнхжаргал, эрх зүйн боловсрол хариуцсан төслийн менежер С.Бүжинлхам нар оролцож хамтын ажиллагааны хөгжил, одоогийн байдал, хэтийн төлөвийн талаар харилцан санал солилцов. 

 

Ерөнхий шүүгч Н.Дуламсүрэн, Ханнс-Зайделийн сан нь Монгол улсад захиргааны хэргийн шүүх байгуулагдсан цагаас эхлэн тус шүүхийн үйл ажиллагаа, техник технологийн тал дээр байнга дэмжиж, улмаар шүүгчийн сургалт, мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг олон жил амжилттай зохион байгуулан шүүгчдийн мэдлэг, ур чадварт үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг талархан дурдаад цаашид энэхүү хамтын ажиллагаагаа улам боловсронгуй болгож үргэлжлүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.