Айлчлал
ХБНГУ-ын Гадаад Хэргийн Яамны санхүүжилттэй шинэ төсөл эхэллээ: Монгол Улсын парламентын үйл ажиллагаа ба эрх зүйт төрийг бэхжүүлэх нь
Төсөл (2025 оны 11 сараас 2026 оны 12 сар хүртэл) нь Бавари болон Германы эрх зүйн шилдэг аргуудыг нэвтрүүлэх замаар Монгол Улсын эрх зүйн тогтолцоог бэхжүүлэхэд чиглэнэ. Төслийн гол агуулга нь хууль тогтоомж боловсруулах, нөлөөллийн үнэлгээ хийх, хэрэгжилт болон үнэлгээний чадварыг сайжруулахад төвлөрнө
Төслийн нээлтийн хүрээнд 2025 оны 11-р сарын 23–28-нд Вюрцбург, Мюнхен, Шпайер хотуудад сургалтын болон туршлага солилцох айлчлал зохион байгуулсан. Айлчлалын үеэр төлөөлөгчид Вюрцбургийн их сургууль, Вюрцбургийн шүүх, Бавари муж улсын парламент, Ханнс-Зайделийн Сангийн төв болон Германы нийтийн захиргааны судалгааны хүрээлэнд тус тус зочилж, эрх зүйт төрийн зарчим, захиргааны шинэчлэл, парламент, засгийн газар, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааны талаар өргөн цар хүрээтэй мэдлэг, туршлага олж авлаа.
Төсөл цаашид дараах гол чиглэлүүдийг дэмжинэ:
• 7 модультай хууль тогтоомжийн сургалтын хөтөлбөр боловсруулах
• Үндэсний форум зохион байгуулах
• Гурван эрдэм шинжилгээний бүтээл хэвлүүлэх
• 2026 онд ойролцоогоор 800 оролцогчтой 28 сургалт зохион байгуулах
• Хууль тогтоомжийн үнэлгээ, хэрэгжилтийн чиглэлээр турш практик гарын авлага боловсруулах
• Германы шинжлэх ухаан, практикийн байгууллагуудаас тогтмол мэргэжлийн зөвлөх урьж оролцуулах
Судалгааны айлчлал болон төслийн дараагийн үйл ажиллагаанууд нь Монгол Улсын парламент, яамд болон эрдэм шинжилгээний байгууллагуудын хоорондын мэргэжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, орчин үеийн хууль тогтоомжийн стандартыг тогтвортой нутагшуулахад чухал хувь нэмэр оруулах болно.
“Энэ төсөл Монгол Улсын хууль тогтоох үйл явцыг боловсруулахаас эхлээд хэрэгжүүлэх хүртэл бүх шатанд чанарыг нь нэмэгдүүлэхэд чиглэнэ” хэмээн Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Феликс Гленк хэлсэн юм.
Бавари муж улсын байгууллагуудтай хийсэн нягт хамтын ажиллагаа үнэ цэнтэй туршлага, чадварын өсөлт авчирч, хоёр орны түншлэлийг улам бататгах болно.