Судалгааны нийтлэл
Германы улс төрийн сангийн тогтолцоо, гадаад хамтын ажиллагаанд гүйцэтгэж буй үүрэг
Агуулгын хувьд Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч н. Феликс Гленк-ийн энэ оны хоёрдугаар сарын 12-ны өдөр Удирдлагын академийн багш, судлаачдад тавьсан илтгэлд суурилсан болно.
Нийтлэлд Германы гол УТС-уудын үүсэл хөгжил, эрх зүйн үндэс, санхүүжилтийн тогтолцоо, олон улс дахь үйл ажиллагааг нь хөндлөө.
Тус өгүүллийн үндсэн санааг “Германы улс төрийн сангууд ардчиллын боловсрол, олон ургальч үзэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг үйл ажиллагааныхаа үндсэн чиглэлийг тууштай хадгалж, улс төрийн нарийн төвөгтэй орчинд тасралтгүй зохицон ажиллаж байна” гэсэн өгүүлбэрээр ерөнхийлөн илэрхийлж болох юм.
Ардчилсан тогтолцоот улс орнуудад дотоод, гадаадын олон талт дарамт, сорилтууд тулгарч буй өнөө үед УТС хэмээх институцийн ач холбогдол, түүний байнга хувьсан өөрчлөгдөж буй үүрэг хариуцлагыг судалж ойлгох нь төрийн удирдлага, засаглалын судалгаанд чухал ач холбогдолтой юм.
УТС-ууд нь тус бүртээ улс төрийн намуудтай үзэл санааны холбоотой байдаг ч эрх зүй, зохион байгуулалт, боловсон хүчин, санхүүжилтийн хувьд бие даасан хэлбэрээр оршиж, нийтэд үйлчлэх ашгийн төлөө бус байгууллага юм. Тэдгээр нь анх Дэлхийн хоёрдугаар дайны гашуун сургамж дээрээс, авторитар дэглэм дахин тогтохоос сэргийлэх зорилготойгоор байгуулагдсан бөгөөд эдүгээ иргэдийн улс төрийн боловсролыг дэмжих, ЗГ-т бодлого стратегийн зөвлөгөө өгөх, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн цар хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна.
Германы УТС-уудын ардчилсан шилжилт хийж буй улс орнуудтай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг БНСУ, Монгол Улсын жишээн дээр тайлбарласан энэхүү нийтлэлийг зураг дээр дарж бүрэн эхээр нь уншиж танилцах боломжтой.
Зохиогчийн эрх нь судалгааны эх бичвэрийг бэлтгэсэн хүнд хадгалагдах бөгөөд эш татах тохиолдолд нийтлэл, зохиогчийн нэрийг дурдана уу.