Гэр бүл, хүүхдийн эрх зүй
Монголын гэр бүл, хүүхдийн шүүхийн талаар Германы шүүгчид туршлагаа хуваалцлаа
ХБНГУ-ын туршлагаас хуваалцах, Монгол Улсад шинээр байгуулагдаж буй гэр бүл, хүүхдийн хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, эрх хэмжээ, зохион байгуулалтын шинэчлэлтэй холбоотойгоор гэр бүл, хүүхдийн эрх зүйн асуудлаарх хэлэлцүүлгийг Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөл, Хэвлэлийн зөвлөл болон Ханнс-Зайделийн сан хамтран зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийн үеэр ХБНГУ-ын Холбооны Нийгмийн хамгааллын шүүхийн шүүгч Др. Андреа Биндиг, Мюнхен хотын Мужийн дээд шүүхийн 2 дугаар иргэний хэргийн танхимын гэр бүлийн хэргийн шүүгч Штефани Менер нар Германы гэр бүл, хүүхдийн эрх зүй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрх, нийгмийн хамгаалал, эцэг эхийн асрамж, хүүхэдтэй уулзах эрх, хүүхдийн тэтгэлгийн талаарх туршлагаасаа хуваалцлаа.