Ярилцлага
“Байгаль орчин, эрх зүйт төр ба бүс нутгийн хамтын ажиллагаа: Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь үйл ажиллагааны тухай“
Уг ярилцлагадаа тэрээр нэг чухал санааг онцолсон нь дэлхийн улс орнуудын улс төрийн тогтолцооны ялгаанаас үл хамааран байгаль орчныг хамгаалах зэрэг нийтлэг тулгамдсан асуудлууд дээр “харилцан ойлголцож хамтран ажиллах боломжтой” гэсэн санаа юм. Ялангуяа Зүүн хойд Ази нь улс төрийн зөрчилдөөн өндөртэй бүс нутагт хамаардаг бөгөөд харилцан уулзаж зөвшилцөх явдал хязгаарлагдмал байдаг тул дээрхи нэгдмэл сорилт дээр харилцан яриаг эхлүүлэх нь онцгой ач холбогдолтой.
Тэрээр ярилцлагадаа Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь үйл ажиллагааны үндсэн зорилтуудыг онцолсон. Тогтвортой хамтын ажиллагаа нь институцийн бэхжилт, хууль эрх зүйн орчин тодорхой байдал, эрх зүйт төрийн зарчмыг тууштай мөрдөхийг шаарддаг. Энэ утгаараа байгаль орчны менежмент нь зөвхөн байгаль хамгаалах төдийгүй хууль тогтоомжийн чанар, хэрэгжилт, хариуцлага зэргээс ихээхэн хамаардаг хэмээн тэрээр онцлов.
Энэхүү бүс нутгийн яриа хэлэлцээг дэмжихэд Монгол улсын үүрэг оролцоо туйлын чухал юм. Ардчилсан тогтолцоо, идэвхтэй гадаад бодлого, олон улсын яриа хэлэлцээний талбар байж ирсэн түүхэн уламжлалтай тус улс нь бүс нутгийн яриа хэлэлцээ, тогтвортой хамтын ажиллагааны нэн чухал платформ юм.
Ханнс-Зайделийн сан Монгол улсад 30 гаруй жил эрх зүйт төрийг бэхжүүлэх, сайн засаглал, тогтвортой хөгжлийг дэмжихэд түншлэгч байгууллагуудтайгаа хамтран ажиллаж байгааг, мөн тус сан нь энх тайван, тогтвортой байдал, дэг журамд суурилсан олон улсын хамтын ажиллагааг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг талаар тэрээр мөн дурдсан.